Өвчтөнд витамин Д-ийн дутагдлын мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрсэн, тухайн өвчтөн хоол боловсруулах замын шимэгдэлтийн өөрчлөлтгүй тохиолдолд Витамин Д3 1000 ОУН бэлдмэлийгхоногт хоногт тал шахмалаар хэрэглэнэ (Витамин Д 500ОУН =0.0125мгдүйцнэ).
Яс сийрэгжилтийн эмчилгээг дэмжих зорилгоор Витамин Д3 1000 ОУН бэлдмэлийг хоногт нэг шахмалыг хэрэглэнэ. (Витамин Д 1000ОУН =0.025мг дүйцнэ).
Сульдаагаас урьдчилан сэргийлэх зорилгоор Витамин Д3 1000 ОУН бэлдмэлийг өдөрт тал шахмалаар хэрэглэнэ.
Бэлдмэлийн тунг эмчилгээ хийж буй эмч тохируулах бөгөөд нярайд сульдаагаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт нэг шахмалыг хэрэглэхийг зөвлөж байна.
Витамин Д3 1000 ОУН бэлдмэлийнудаан хугацааны эмчилгээний үед цус ба шээсний кальцийн түвшинг хянах ба бөөрний үйл ажиллагааг сийвэнгийн креатининаар хянана. Тун тохирсон тохиолдолд цусан дахь кальцийн түвшин хэвийн хэмжээнд байдаг.
Хэрэглэх арга
Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна.
Нярай болоод бага насны хүүхдэд шахмалыг цайны халбатай усанд уусгаж агшаасан будааны хэмжээтэй болгоод хооллох үед уулгана. Савлагааны бүтэн байдал алдагдсан тохиолдолд нярайд хэрэглэхгүй. Хэрэв шахмалыг хооллох үед хэрэглэх бол зөвхөн халуун хоолны дараагаар л хэрэглэнэ. Витаминаар баяжуулсан хоол хэрэглэхэд агуулагдах витамин Д-ийн тун хангалттай байх шаардлагатай.