Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Шинж тэмдэг: артерийн даралт буурах (90 мммуб доош) ортостатик зохицуулга алдагдахтай хавсрах, толгой өвдөх, толгой хүчтэй эргэх, муурч унах, зүрхний цохилт түргэсэх, дотор муухайрах, бөөлжих, амьсгаадах, их хэмжээний бие сулрах, биеийн халуун нэмэгдэх, бие “халуу шатах”, даралт буурах, их хэмжээний хөлрөлт, бие чичрэх.
Өндөр тунгаар хэрэглэхэд (20 мкг/кг-аас их) – коллапс, уруул, хумс эсвэл алганы хөхрөлт, метгемоглобинеми, амьсгаадалт болон зүрх дэлсэх.
Эмчилгээ: өвчтөнг хэвтээ байрлалд байршуулах, хөлийг өргөх, хүнд тохиолдолд ийлдэс орлуулах, симпатомиметик, хүчил төрөгч хэрэглэх, метгемоглобинеми болсон бол –метилен хөх хэрэглэнэ.
Гаж нөлөө.
Төв мэдрэлийн тогтолцоо: харааны тодрол буурах, «нитратын» толгойн өвдөлт (ялангуяа эмчилгээний эхэн үед, удаан хэрэглэхэд багасан), толгой эргэх, бие сулрах, түгших, сэтгэлзүйн хариу урвал, удаашрах, орчиндоо баримжаа алдагдах.
Зүрх судасны тогтолцоо: артерийн даралт буурах, рефлексээр зүрхний цохилт олшрох, ховор тохиолдолд (ялангуяа тунг хэтрүүлсэн бол) – ортостатик коллапс, хөхрөлт, метгемоглобинеми, нүүр улайх.
Хоол боловсруулах тогтолцоо: ам хуурайших, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх.
Дархлааны тогтолцоо: харшилын хариу урвал, түүн дотор арьсан дээр тууралт, чонон хөрвөс, загатнаа, арьс улайх, цайх, анафилактийн шок.
Бусад: цочромтгой, нүдний хараа муудах, глаукомыг сэдрээх, биеийн халуун буурах, “халуу шатах”, амьсгал хямрах, бие сулрах.
Маш цөөн тохиолдолд дараахь гаж нөлөө нэг тохиолдсон тухай мэдээлжээ: хүчил төрөгч дутагдсанаас зүрхний цус хомсрох өвчин сэдрэх, бүрэн хориг, зүрх зогсох, судас мэдрэлийн хаван үүсэх.
Артерийн даралт огцом буурахад зүрхний бахын шинж тэмдэг ихсэх нь ажиглагдана. (парадоксал «нитратын» урвал).
Хүчинтэй хугацаа. 2,5 жил.