Хэрэглэх арга ба тун
Идэвхижүүлсэн нүүрсийг шахмал эм хэлбэрээр, эсвэл урьдчилан жижиглэж, усанд уусгаж хоол идэх, бусад төрлийн эмийн бэлдмэл уухаас цагийн өмнө ууна.
Шаардлагатай хэмжээний бэлдмэлийг ½ стакан усанд найруулна.
Насанд хүрсэн хүнд 1,0-2,0 г-аар (4-8 шахмал) хоногт 3-4 удаа уулгана, насанд хүрсэн хүний нэг удаагийн дээд тун 8г хүртэл байна.
Хүүхдэд биеийн жинд нь 0,05г/кг-аар тооцон өдөрт 3 удаа, нэг удаагийн дээд тун 0,2г/кг жинд нь тооцож өгнө.
Хурц, цочмог явцтай өвчний үед эмчилгээний нэг курс 3-5 хоног, харшил болон архаг өвчний үед 14 хүртэл хоног байна. Эмчийн зөвлөгөөгөөр 2 долоо хоногийн дараа давтан курс эмчилгээ хийж болно.
Хурц хордлогын үед эхлээд идэвхижүүлсэн нүүрстэй уусмалаар ходоодыг угааж дараа нь 20-30г бэлдмэлийг уулгана.
Гэдэс дүүрэлтийн үед 1-2г-аар (4-8 шахмал) өдөрт 3-4 удаа уулгана. Эмчилгээний нэг курс нь 3-7 хоног.