ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Тобрамицин, Дексамитазоны нүдний хөвмөлийг стероид-мэдрэг нүдний үрэвсэл, бактерийн халдвар, нүдний бактерийн халдварын эрсдэлтэй үед кортикостероидын заалтын дагуу хэрэглэнэ. Нүдний стероидыг зовхи, нүдний алим, эвэрлэг, урд камерын үрэвсэлд хэрэглэх ба стероид хэрэглэх эрсдэлтэй зарим эмгэгийн ялангуяа коньюктивитын үрэвсэл, хаван бууруулахын тул хэрэглэхийг зөвлөдөг. Мөн нүдний урд талын судасны үрэвсэл, эвэрлэгийн химийн гэмтэл, цацраг туяа эсвэл дулааны түлэгдэл, гадны биетний нөлөөнд эвэрлэгийн гэмтэл зэрэгт хэрэглэнэ.
Халдварын эсрэг бүрэлдэхүүн бүхий нийлмэл бэлдмэлийг нүдний дахилтат халдвар, аюултай тооны бактераар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Бэлдмэл нь нүдний эмгэг төрүүлэгч дараах төрлийн бактерийн халдварын эсрэг хэрэглэнэ:
Staphylococci, S. aureus, S. epidermidis (коагулаза эерэг, коагулаза сөрөг), пенициллинд тэсвэртэй омог.