Хэрэглэх заалт:
Бэлдмэлийг ходоодны хүчил ихсэх, хоол боловсруулалт алдагдах болон ходоодны шархлааны үед хэрэглэнэ.
Омепразол: Хоол боловсруулах үйл ажиллагааны алдагдал, идэгдмэл шархлаат өвчин, ходоод улаан хоолойн сөөргөө өвчин, төвөнх-залгиур хоолойн сөөргөө өвчин болон Золлингер-Эллисоны хам шинж зэрэг эмгэгийн эмчилгээнд протоны шахуургыг дарангуйлах зорилгоор хэрэглэнэ.
Домперидон: Дотор муухайралт, бөөлжилт болон ходоодны хоосрох процессыг дэмжих зэрэг эмчилгээнд хэрэглэнэ.
Цээрлэлт:
Бэлдмэлийг пролактины хэмжээ ихэсдэг эмгэгийн үед хэрэглэхийг цээрлэнэ.
Омепразолд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ.