Тун, хэрэглэх арга
Насанд хүрэгчидэд
Артерийн даралт ихдэлт ба зүрхний бахын эмчилгээнд амлодипины эхний ердийн тун өдөрт 5 мг бөгөөд өвчтөнд үзүүлэх хариу үйлдэлээс хамааран тунг 10 мг хүртэл нэмэгдүүлж болно.
Артерийн даралт ихдэлттэй өвчтөнүүдэд Теноксыг тиазидийн шээс хөөх эм, альфа хориглогч, бета хориглогч, эсвэл ангиотензин хувиргагч фермент дарангуйлагчтай хослуулан хэрэглэдэг. Зүрхний бахын үед нитрат эсвэл бета-хориглогчдын хангалттай тунгийн эмчилгээнд үр дүн үзүүлэхгүй бол Теноксыг дангаар болон бусад бахын эсрэг эмүүдтэй хослуулан хэрэглэж болно.
Тиазидын шээс хөөх эм, бета-хориглогч, дарангуйлагчтай хамт хэрэглэвэл тунг тохируулах шаардлагагүй болно.
Тусгай бүлгийн иргэдэд
Өндөр настны хэрэглээ
Тенокс адил тунгаар хэрэглэхэд залуу болон өндөр настанд зохимж сайтай байдаг. Ердийн эмчилгээний дэглэмийг өндөр настай өвчтөнд зөвлөдөг боловч тунг болгоомжтой нэмэгдүүлэх нь зүйтэй («Урьдчилан сэргийлэх арга хэмжээ», «Фармакокинетик» үзнэ үү).
Элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнүүдийн хэрэглээ
Элэгний үйл ажиллагааны хөнгөн, дунд зэргийн эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэх тунг тогтоогоогүй байна. Тунг эмчилгээний хамгийн бага тунгаар болгоомжтой эхлүүлнэ («Урьдчилан сэргийлэх арга хэмжээ», «Фармакокинетик» үзнэ үү). Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд амлодипины фармакокинетик судлагдаагүй. Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд амлодипины эмчилгээг хамгийн бага тунгаар эхлүүлэн аажим титрлэх шаардлагатай.
Бөөрний дутагдалтай үеийн хэрэглээ
Сийвэн дэх амлодипины концентраци өөрчлөгдөх нь бөөрний үйл ажиллагааны бууралттай зэрэгцдэггүй тул эдгээр өвчтөнүүдэд ердийн тунг хэрэглэхийг зөвлөдөг. Диализд амлодипин арилдаггүй.
Хүүхдийн хэрэглээ (18-с доош насны)
Артерийн даралт ихдэлттэй 6-17 насны хүүхэд, өсвөр насныханд
6 -17 насны өвчтөнд цусны даралт ихдэийн эмчилгээнд санал болгох эхний тун нь өдөрт 2.5 мг; хэрэв эм хэрэглэснээс хойш 4 долоо хоногийн дараа цусны даралтыг хянах боломжгүй бол тунг өдөрт 5 мг хүртэл нэмэгдүүлж болно. Хүүхдэд өдөрт 5мг-с их тунгаар хэрэглэх нь судлагдаагүй («Фармакодинамик», «Фармакокинетик» хэсгийг үзнэ үү).