Габенилыг хэрхэн хэрэглэх вэ?
Эмчийн заавраар хэрэглэнэ.
Эпилепси:
Насанд хүрэгчид, өсвөр насныханд:
Эмч ихэвчлэн аажмаар барих тунг зохицуулна.
Эхлэх тун ихэвчлэн ерөнхийдөө өдөрт 300 мг, 900 мг байна. Дараа нь эмч тунг нэмэгдүүлэн дээд тал нь өдөр бүр 3600 мг тунг 3 өөр цагт өглөө, өдөр, шөнө нэг нэгийг ууна.
6-с дээш насны хүүхдэд:
Эхлэх тун ихэвчлэн 10-15 мг\кг\өдөр тунг 3 хоногийн турш аажим нэмэгдүүлнэ. Эпилепсиг хянах ердийн тун биеийн кг жинд тооцон 25-35 мг байна. Тунг 3 өөр цагт өглөө, өдөр, орой нэг нэгийг ууна.
Габенилыг 6-с доош насны хүүхдэд хориглоно.
Захын мэдрэлийн өвдөлт:
Насанд хүрэгчид:
Эхлэх тун ихэвчлэн ерөнхийдөө өдөрт 300 мг, 900 мг байна. Дараа нь эмч тунг нэмэгдүүлэн дээд тал нь өдөр бүр 3600 мг тунг 3 өөр цагт өглөө, өдөр, орой нэг нэгийг ууна.
Өндөр настаны хэрэглээ:
Өндөр настанд бөөрний үйл ажиллагаанаас хамаарч тунг зохицуулна. Нойрмоглох, захын хаван, астени өндөр настанд ихэвчлэн тохиолдоно.
Бөөрний эмгэгтэй өвчтөний хэрэглээ
Эмч таны креатинины клиренсыг хянан тунг зохицуулна. Эмчийн заавраар хэрэглэнэ үү.
Гемодиализ хийлгэж буй өвчтөний хэрэглээ
Габенилын ачааллын тун 300-400 мг тунгаар аван цааш 200-300 мг болгон гемодиализаас 4 цаг тутамд хэрэглэнэ.
Тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол:
Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол хэрэглээг зогсоон эмчид хандана.
Санаатай, санамсаргүйгээр габапентин 49 гр тунгаас хэтрүүлсэн бол өвчтөнд хурц биш хордлогын эсрэг амьдрал тэтгэх эмчилгээ хийнэ. Тун хэтрэлтийн үед толгой эргэх, юм давхар харагдах, хэл яриа өөрчлөгдөх, нойрмоглох, бие сулрах, зөөлөн суулгах шинж илрэнэ. Өвчтөнд дэмжих, туслах, сэргээх эмчилгээ хийнэ. Габапентин гемодиализд арилдаггүй. Гэсэн хэдий ч бөөрний эмгэгтэй өвчтөнд гемодиализ зөвлөдөг.