Анхааруулга, Болгоомжлол
Сэтгэц нөлөөлөх үйлчлэл: Клиник судалгаануудад Левоцетризин эмчилгээ хийлгэж буй өвчтнүүдэд нойрмог болох, ядрах, aстени илэрсэн. Оюуны болон хөдөлгөөний өөрчлөлттэй холбоотой ажил мэргэжилтэй өвчтөнгүүдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Сэрэмж буурах болон нэмэлтээр төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны өөрчлөлт илэрч болдог тул Левоцетризинтэй архи болон бусад төв мэдрэлийн системийг дарангуйлагчтай хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Өвөрмөц бүлгийн хүмүүсийн хэрэглээ
Жирэмслэлт:
Тератогены нөлөө: US FDA-ийн жирэмсний категори В
Харх болон туулайн дээр хийгдсэн судалгаан дээр Левоцетризиныг 320 болон 390 тунгаар хэрэглэхэд тератогенийн нөлөө илрээгүй бөгөөд хугацаа болон өдөрт хэрэглэх тунгийн хэмжээ нь насанд хүрэгчдийн мг/м2 дээр суурилсан болно.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд хангалттай хийгдсэн судалгаа байхгүй. Амьтны нөхөн үржихүйн судалгаа нь байнга хүний судалгаатай адил биш байдаг тул Левоцетризиныг жирэмсний үед зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ.
Хөхүүл эхчүүдэд: Левоцеризины төрсний өмнөх болон төрсний дараахи амьтан дээр хйигдсэн судалгаа байхгүй.
Хүүхдэд: Левоцетризиныг 6 сараас 17 нас хүртэлх өвчтөнд энгийн арьсны өөрчлөлт бүхий архаг шалтгаан тодорхойгүй чонон хөрвөсийн үед зөвлөгдсөн тунгаар хэрэглэнэ. Тунг 18-аас дээш болон насанд хүрэгчдийн хэрэглэсэн тун, үр нөлөөн дээр суурилж тооцсон.
Өндөр настанд: Левоцетризины клиникийн судалгаанаас үзэхэд 65-аас дээш настангууд нь залуу өвчтөнгүүдээс ялгаатай бөгөөд хэрэглэх заалт зарим тохиолдолд ялгаатай байдаг байна. Бусад клиник судалгаанд настангууд болон залуу өвчтөнүүдийн хооронд тодорхой ялгаа илрээгүй байна. Ерөнхийдөө настангуудад тунг сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд бусад эмийн эмчилгээ эсвэл элэг, бөөр, зүрхний хавсарсан өвчтэй байх зэргээс шалтгаалан тунг багаар эхлэнэ.
Бөөрний өөрчлөлтэй өвчтөнд: Левоцетризин нь бөөрөөр ялгардаг тул бөөрний өөрчлөлттэй өвчтөнд гаж нөлөө илрэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа өндөр настанд бөөрний үйл ажиллагаа буурсан байдаг тул бөөрний үйл ажиллагааг хянаж тунг болгоомжтой тааруулан хэрэглэх шаардлагатай.
Элэгний өөрчлөлттэй өвчтөнд: Левоцетризин нь ихэвчлэн өөрчлөлтөд оролгүйгээр бөөрөөр ялгардаг тул дан элэгний өөрчлөлттэй үед Левоцетризины клиренс буурах эсэх нь эргэлзээтэй.