Шинж тэмдэг: Тун хэтрэх үед холинолитик үйлдэлтэй хавсарсан метамизолын хордлогын шинж, бөөр, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, амьсгалын замын саажил илэрнэ. Хордлогот харшлын хам шинж, цус төлжүүлэх үйл ажиллагааны гэмтлийн шинж, хоол боловсруулах замын хямрал, хүнд явцтай үед тархины гэмтлийн шинж илэрнэ.
Эмчилгээ:
Тун хэтэрсэн гэж сэжиглэсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ яаралтай зогсоож түүнийг бие махбодоос түргэн гаргах арга хэмжээ (бөөлжүүлнэ, ходоод угаана, ялгарах шээсний хэмжээг ихэсгэнэ) авах хэрэгтэй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өвөрмөц антидот байдаггүй.
Гаж нөлөө:
Дархлалын системийн зүгээс: харшлын урвал (хэт мэдрэгшлийн) чонон хөрвөс, арьсны тууралт, загатнаа, гуурсан хоолой агчих, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, судас мэдрэлийн хаван, анафилаксын шок ба эпидермийн хордлогот үхжил, Стивенс-Джонсоны хам шинж.
Хоол боловсруулах замын зүгээс: зовиур илрэх, ам хатах, өтгөн хатах, ходоодны үрэвсэл болон ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа хурцдах
Зүрх судасны системийн зүгээс: зүрх дэлсэх, артерийн даралт багасах, зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл алдагдах
Цус төлжүүлэх системийн зүгээс: гранулоцитопени, цус багадалт, агранулоцитоз, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх.
Шээс ялгаруулах системийн зүгээс: шээсний ялгаралт багасах, шээсний ялгаралт саатах, шээстэй уураг ялгарах, шээс улаан өнгөтэй болох, бөөрний цочмог дутагдал ба бөөрний завсрын эдийн үрэвсэл үүсэх.
Бусад:
Харааны өөрчлөлт, элэгний үрэвсэл, хөлс ялгаралт багасах, толгой эргэх.