Өдөрт 2 удаа хэрэглэх
Насанд хүрэгсэд, өндөр настан, 12- оос дээш насны хүүхдэд:
Та өглөө, орой тус бүр1 тун, хоногт нийтдээ 2 тун хэрэглэнэ. Нэг удаагийн тун нь 200-400 мкг байна./ Танд ямар тунтай эм байгаагаас хамаарна/. Хүнд явцтай Багтраа өвчний үед хоногийн дээд тунг1600 мкг хүртэл ихэсгэж болно. / өглөө 800 мкг, орой 800 мкг /. Үүнээс хэтрүүлж болохгүй.
5-12 настай хүүхдэд:
Хүүхдэд өглөө , орой тус бүр1 тун ,өдөрт нийтдээ 2 тун хэрэглэнэ. Нэг удаагийн тун нь 200-400 мкг байна./ Таньд ямар тунтай эм байгаагаас хамаарна/. Хэрэв Гуурсан хоолойн багтраа өвчний явц хүнд байвал хоногийн дээд тунгаа 800 мкг хүртэл ихэсгэж болно. / өглөө 400 мкг, орой 400 мкг/. Үүнээс хэтрүүлж болохгүй.
Өдөрт 1 удаа хэрэглэх
Х эрэв эмч таньд өдөрт 1 удаа хэрэглэхийг зөвлөсөн бол та өдөрт 1 удаа л хэрэглэнэ. Та өдөрт хэрэглэх 1 удаагийн тунгаа орой болгон тогтмол цагт хэрэглэх ёстой. Энэ нь таны эмчилгээнд маш чухал.
12- оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд, өндөр настанд: Ихэвчлэн 200-400мкг -р , 1-2 удаа цацлагаар орой тогтмол цагт хэрэглэнэ. / Танд ямар тунтай эм байгаагаас хамаарна/. Хэрэв та өдөрт 2 удаа хэрэглэдэг байснаа 1 удаа хэрэглэдэг болж байгаа бол дээд тун 800мкг байна. Үүнээс хэтрүүлж болохгүй.
5-12 настай хүүхдэд:
Ихэвчлэн 200-400мкг –аар , 1-2 удаа цацлагаар орой тогтмол цагт хэрэглэнэ. / Танд ямар тунтай эм байгаагаас хамаарна/. Хэрэв өдөрт 2 удаа хэрэглэдэг байснаа 1 удаа хэрэглэдэг болж байгаа бол мөн өмнө нь стеройд цацлагаар эмчилгээ хийгдэж байгаагүй хүүхдэд өдөрт 1 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 400мкг байна. Үүнээс хэтрүүлж болохгүй.
Та эмийн тун, өдөрт хэдэн удаа хэрэглэхийг заавал эмчийн зааврын дагуу хэрэглээрэй. Хэрэв таны Багтраа өвчин намдахгүй байвал та илүү тун хэрэглэж болохгүй. Энэ тухай нэн даруй эмчдээ хэлээрэй.
Алхам 1:
Цацлагыг эгц босоо барих ёстой.
Цацлагыг эгц босоо барьсан байдлаас тагыг цагийн зүүний эсрэг эргүүлж хамгаалалтын савнаас татаж гаргана.
Тайлбар :
Эгц босоо барьж үйлдлийг зөв хийсэн тохиолдолд дуу сонсогддоггүй. Онгойлгохдоо эгц босоо байрлалаар бариагүй тохиолдолд тагийг эргүүлэх үед /хазгай барьж/ чаг чаг гэсэн дуу тод сонсогдоно. Энэ тохиолдолд үйлдлийг эхнээс давтана уу.
Алхам 2
Дээд хэсэгт байрлах ^ хэлбэрийн хэрчлээсний ховилд их бие дээрх Δ хэлбэрийн хэрчлээс орж таардаг. Ховилууд зөрж байрласан тохиолдолд тагийг эргүүлж ховилуудыг тааруулна уу.Таган дээр дараад авна.
Алхам 3
Цацлагыг амандаа ойртуулахаас өмнө аажим амьсгал авч гаргана уу.
Цацлагыг амандаа байрлуулсны дараа (цацлагыг эгц босоо байхаар барьсан байна) гүнзгий амьсгал авна уу.
Цацлагыг амнаас холдуулсны дараа хэдэн хором амьсгалаа түгжээд гаргана уу.
Шаардлагатай тунгаа бүрэн авч чадаагүй тохиолдолд алхам 3-ийг давтана уу.
Тайлбар:
Цацлага үл мэдэг чихэрлэг амттай.Энэ нь та хэрэгцээт тунгаа бүрэн авсныг илэрхийлнэ. FRENOLYN Miat – Haler®-ийг хэрэглэх үед зарим тохиолдолд ямар нэгэн амт мэдрэгдэхгүй байж болно.
Алхам 4
Эгц босоо байрлалаар цацлагыг хамгаалалтын саванд хийж цагийн зүүний дагуу эргүүлж хаана.
Тайлбар:
Та давтан тун авах шаардлагатай 1-4 алхамыг дахин давтна уу.
Анхааруулга:
Хэрэглэсний дараа үргэлж хамгаалалтын саванд хийж хадгална . Энэ нь дараа хэрэглэхэд бэлэн байхад зориулагдсан зайлшгүй хийх үйлдэл юм.
Цацлагыг хэрэглэсний дараа амаа усаар зайлах буюу шүдээ угаана уу.Ингэснээр амны хөндийд нян үржихээс сэргийлнэ.