Насанд хүрэгчид
Тунг халдварын төрөл, биеийн аль хэсэгт халдвар үүссэн ба халдварын хэр ноцтой зэргээс хамааруулан тооцоолно. Танд хэрэгтэй тунг эмч шийднэ.
Насанд хүрэгчдийн тун ихэвчлэн 500-1000мг байдаг. Тунг ихэвчлэн 8 цаг тутамд авна. Хэрвээ таны бөөрний үйл ажиллагаа сайн биш бол тунг багасгах хэрэгтэй.
Хүүхдэд
3 сартайгаас 12 настай хүүхдийн нас болон биеийн жинг харгалзан үзэж ямар тунгаар хэрэглэхийг шийднэ. Ихэвчлэн кг жин тутамд 10-40мг тунгаар хэрэглэдэг. Тунг 8цаг тутамд хэрэглэнэ. 50кг-аас дээш жинтэй хүүхэд насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ.
Арчифарыг том венийн судсанд юм уу булчинд тарьж хэрэглэнэ.
Арчифарыг эмч болон сувилагч танд хэвийн өгөх болно.
Гэвч зарим өвчтөн, эцэг эх, асран хамгаалагчид гэртээ хэрэглэхэд мэргэшсэн байдаг. Энэ эмийн заавар дээр хэрхэн бэлтгэх талаарх танилцуулга байгаа. Арчифарыг зөвхөн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх хэрэгтэй.
Тарилгын шингэнийг бусад эмийн бодис хольсон болон нэмсэн уусмалаар найруулах хэрэггүй.
Тарилгыг судсаар тарихдаа 5 минут эсвэл 15-30 минут тарьж болно. Хэрхэн тарихыг эмч хэлнэ.
Тарилгыг өдөр бүр ижил цагт хэрэглэх хэрэгтэй.