Анхаарал болгоомжлол :
Тус эм парацетамолын найрлагатай тул элэг бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Найрлагандаа гистамины эсрэг нөлөөт эм ( хлорфенирамин малеат ) агуулж байгаа учир согтууруулах ундаа болон тайвшруулах эмүүдтэй хамт ( ялангуяа барбитуратууд) хэрэглэвэл гистамины эсрэг ТМС-г дарангуйлах үйлдэл нь улам ихсэх тул жолоо барих буюу машин техниктэй ихээхэн болгоомжтой харьцах шаардлагатай бөгөөд нойрмоглол үүсч болохын улмаас элдэв бэрхшээлд хүргэж болзошгүйг санаарай.
Цээрлэлт:
Түүний найрлаганд буй аль нэг эмийн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, глюкоз-6-фосфатдегидрогеназ ферментийн хомсдол, цусны өвчтэй хүн, зүрх судасны хүнд өвчтөй хүн, хаалттай өнцөгт глауком болонжирэмсний эхний 3 сар,6 хүртлэх насны хүүхэд хэрэглэхгүй. нойргүйдэл гипертони, артеросклерозтой хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.
Тун хэтрэлт ( илрэл,шинж тэмдэг , эмчилгээ):
Элэгний хүнд хэлбэрийн эмгэггүй боловч сувганцрын некроз бүхий бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил үүсч болзошгүй. Парацетамолын тун хэтэрлийн үед зүрхний булчингийн эмгэгшил, нойр булчирхайн үрэвсэл зэрэг элэгний-бус эмгэг шинжүүд илэрч байсан нь бүртгэгдсэн.
Цочмог тун хэтрэлтийн үед бөөлжүүлэх буюу ходоод угаах замаар ходоодыг хоослох хэрэгтэй. Эдгээр эмүүд бөөрөөр ялгардаг учир шээс хөөх эм хэрэглэх нь онолын хувьд ач холбогдолтой байх ёстой. Ацтетилцистеинийг хэрэглэх нь глютатионы нөөцийг нэмэгдүүлдэг тул парацетамолын хоргүй метаболизмыг дэмжиж болох билээ.