АНЬСТАЙ Витагрипп мөхлөгийг ханиад томууны үед эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие мах бодыг тамиржуулах, хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хэрэглэнэ.
Хориглох заалт: Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин болон бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг хориглоно. Аньсны жимсэнд төрөл бүрийн органик хүчил элбэг байдаг тул цөс өтгөрөх, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, ходоодны шархтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.