Тусгай анхааруулга болон бэлдмэлийн хэрэглэх анхааруулга
Нифуроксазидийг 7 болон түүнээс дээш хугацаанд хэрэглэхгүй. Удаан хугацаагаар хэрэглэнэ гэсэн заалт үгүй.
Эмчилгээний 3 дахь хоногт суулгалт үргэлжилж байвал оношлогоог нарийвчлан хийж суулгалтын шалтгааныг илрүүлэх арга хэмжээ авч антибиотик эмчилгээг эхлүүлэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай.
Хорон явцтай суулгалтын үед антибиотик эмчилгээг авах шаардлагатай. Учир нь нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй.
Хэт мэдрэгшилтийн шинж болох амьсгаадах, нүүр, уруул болон хэл хавагнах, тууралт ба загатнаа илэрвэл эмийн бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсооно.
Эмчилгээний явцад согтууруулах төрлийн ундааг хориглоно. Учир нь согтууруулах төрлийн ундаа нь архины хэт мэдрэгшилтийн урвалыг ихэсгэж дисульфирамид төст урвалыг үзүүлдэг.
Бэлдмэлийг хэрэглэх явцад усгүйжилтийн шинж тэмдэг илэрвэл өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаарч шингэн нөхөх эмчилгээг амаар (насанд хүрэгчдэд хоногт 2 литр ус) болон судсаар шингэнг хийнэ. Өвчтөний биеийн байдлаас хамаарч чихэрлэг болон чихэрлэг бус шингэнг өвчтөнд уухыг зөвлөнө. Хүнд хэлбэрийн шингэн алдсан, удаан хугацаагаар гүйлгэсэн, хүнд хэлбэрийн бөөлжилт болон анорекситэй үед шингэн нөхөх эмчилгээг судсаар хийхийг зөвлөнө.
Суулгалтын үед хоолыг үргэлжлүүлэн хэрэглэхийн зэрэгцээ түүхий жимс ногоо, хүнд болон халуун ногоотой, хүйтэн шингэн уух болон хөлдөөсөн хүнс хэрэглэхийг хориглоно. Шарсан мах болон будаа хэрэглэхийг зөвлөнө.
Стопдиар хөвмөлийн найрлагад сахароз ордог учир фруктозийг тэсвэрлэж чаддаггүй өвчтөн, глюкоз-галактозийн шимэгдэлт алдагдсан өвчтөн болон сахароз-изомальтозийн дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.
Бэлдмэлийн найрлагад метилпарагидроксибензоат агуулдаг бул харшлын урвал удаан төрлийн урвал өгч болзошгүйг анхаар.