Онцгой анхааруулга!
Клопидогрелын эмчилгээний үед ялангуяа эмчилгээний эхний долоо хоногт эсвэл зүрхний инвазив ажилбар/мэс ажилбарын дараа цус алдалтын шинж (ялангуяа далд хэлбэрийн цус алдалт) илэрч байгаа эсэхийг үгүйсгэхийн тулд өвчтөнг сайтар ажиглана.
Цус алдах эрсдэл ба цусны зүгээс илрэх гаж нөлөөтэй (“гаж нөлөө” гэсэн хэсгийг үз) холбоотойгоор эмчилгээний явцад цус алдалт үүсэж буй эмнэлзүйн шинж илэрсэн тохиолдолд яаралтай цусны шинжилгээ хийж хэсэгчлэн идэвхжүүлсэн тромбопластины хугацаа, тромбоцитын тоо, тромбоцитын үйл ажиллагааны үзүүлэлт зэргийг тодорхойлох ба шаардлагатай бусад шинжилгээг хийх хэрэгтэй.
Клопидогрел цус гоожих хугацааг уртасгадаг учир түүнийг гэмтэл, мэс ажилбар, цус алдалт үүсэхэд (ялангуяа хоол боловсруулах замын, нүдэн доторх) өртөмхий бусад эмгэг байдал болон өвчин зэрэг цус алдалт үүсэх эрсдэл өндөр өвчтөн, түүнчлэн ацетилсалицилын хүчил, стероид бус үрэвсэлийн эсрэг эм (ЦОГ-2-ыг хориглогчийг оруулаад), серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор хориглогч эм, цус алдалт үүсгэж болзошгүй бусад эм (пентоксифиллин, гепарин, гликопротеины IIb/IIIa-г хориглогч) хэрэглэж байгаа өвчтөн зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Клопидогрелыг варфаринтай хамт хэрэглэх үед цус алдах эрсдэл ихсэж болно. (“эмийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз) Иймээс клопидогрелийг варфаринтай хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Хэрэв өвчтөн төлөвлөгөөт хагалгаанд орох гэж байгаа бол энэ үед тромбоцитын агрегацийг дарангуйлах үйлдэл шаардлагагүй байвал хагалгаанаас 7 хоногийн өмнө клопидогрелыг хэрэглэхээ зогсооно.
Клопидогрелыг хэрэглэж байгаа үед (дангаар нь болон ацетилсалицилын хүчилтэй хамт хэрэглэх) цус алдалтыг тогтооход илүү удаан хугацаа шаардагдаж болохыг өвчтөнд мэдэгдэх хэрэгтэй. Түүнчлэн ер бусын цус алдалт (байрлал болон үргэлжлэх хугацаагаараа) илэрсэн тохиолдол бүрийг өвчтөн эмчлэгч эмчдээ зайлшгүй мэдэгдэнэ.
Өвчтөн хагалгааны (нүүр амны хагалгааг оруулаад) өмнө болон ямар нэгэн шинэ эмийн бэлдмэл хэрэглэхийн өмнө клопидогрел хэрэглэж байгаа тухайгаа эмчдээ зайлшгүй мэдэгдэнэ.
Клопидогрелыг хэрэглэх үед маш ховор тохиолдолд (зарим үед бүр богино хугацаагаар) бүлэнт тромбоцитопенийн пурпур үүссэн тохиолдол илэрсэн. Энэ нь тромбоцитын тоо цөөрөх болон бичил судасны эмгэгийн цус задралын цус багадалтын шинжээр илрэх ба мэдрэлийн өөрчлөлт, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, халууралт дагалдаж ажиглагдана.
Бүлэнт тромбоцитопенийн пурпур нь плазмаферез зэрэг яаралтай эмчилгээ шаардагддаг амь насанд аюултай байдал юм.