Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэл нь бромхексин гидрохлоридыг агуулдаг бөгөөд цэрховхлох бэлдмэл (өтгөн, зууралдсан цэр үүсгэдэг амьсгалын замын өвчлөлийн үед цэрийг шингэлж, цэр ховхлоно).
Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг гуурсан хоолой ба уушигны цочмог болон архаг өвчний үед хэрэглэх ба цэрийг шингэлж улмаар цэр ховхлоно.
6-аас дээш насны хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчдэд хэрэглэхэд зориулагдсан.
Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг дараахь тохиолдолд хэрэглэж болохгүй:
Та бромгексины гидрохлорид эсвэл энэ эмийн найрлага дахь бусад нэгдлүүдэд харшилтай байдаг бол (6-р хэсгийг үз).
Хүүхэд
Идэвхтэй үйлчлэгч бодисын концентраци их байдаг тул 6-аас доош насны хүүхдэд Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
Бромгексин гидрохлоридыг хэрэглэсэнтэй холбоотой арьсны хүнд хэлбэрийн хариу урвалын тухай мэдээллүүд байдаг. Хэрэв таны арьсанд тууралт үүссэн (ам, хоолой, хамар, нүд, бэлэг эрхтний салст бүрхэвчийг гэмтээх зэрэг) байвал Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг даруй хэрэглэхээ зогсоож, эмчид хандаарай.
Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг дараах тохиолдолуудад хэрэглэхээсээ өмнө заавал эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй:
Хэрэв та ходоод, арван хоёр гэдэсний шархтай (эсвэл өмнө нь өвчилж байсан) бол -Бромгексин 8 Берлин-Хими нь ходоод, гэдэсний салст бүрхүүлийн хамгаалах үйл ажиллагааг бууруулах боломжтой,
Зарим нэгэн ховор тохиолдох шүүрэл хэт их ялгаруулдаг гуурсан хоолойн эмгэг өвчний хувьд (жишээлбэл, анхдагч цилиарный дискинези[сормууслагийн дискинези]). Эдгээр тохиолдолд шүүрэл ихээр хуримтлагдаж болзошгүй тул Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэхийг зөвшөөрнө.
Бөөрний үйл ажиллагаа алдагдсан эсвэл элэгний ноцтой өвчлөлийн үед (эдгээр тохиолдолд Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг эмчийн зааврын дагуу тун хоорондын хугацааг уртасгах эсвэл багасгасан тунгаар хэрэглэнэ). Бөөрний үйл ажиллагаамэдэгдэхүйц алдагдсан үед Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийн задралын бүтээгдэхүүн нь элгэнд хуримтлагдах боломжтой.
Ялангуяа удаан эмчилгээний үед элэгний үйл ажиллагааг үе үе шалгаж байх шаардлагатай.