Артерийн даралт ихсэхэд: Насанд хүрэгчдэд, эхлээд 25 мг-аар хоногт 2-3 удаа ууна. 1-2 долоо хоноход үр дүн илрэхгүй бол тунг ихэсгэн 50 мг-аар хоногт 2-3 удаа уулгана. Ингээд 1-2 долоо хоногт үр дүн султай байвал шээс хөөх эмийг хавсруулан хэрэглэнэ. Ингээд цааш артерийн даралтыг улам буулгах шаардлагатай бол нэг удаагийн тунг 150 мг хүртэл ихэсгэж болно. Хоногийн дээд тун нь 450 мг болно.
Цусны эргэлтийн дутмагшилын үед: Насанд хүрэгчдэд, 6.25-12.5 мг-аар хоногт 3 удаа ууна. Хэрэв шаардагдвал тунг ихэсгэн 50 мг-аар хоногт 3 удаа хэрэглэж болно. Хоногийн дээд тун нь 450 мг болно.