Хамгийн түрүүнд шүдний утасаа хайрцагнаас нь гаргаад ойролцоогоор 45 см урттайгаар таслаж аваад хоёр үзүүрийг нь долоовор хуруунууддаа орооно. Шүдний утасаа хоёр хурууныхаа хооронд 5 см хүртэл богиносох хүртэл нь ороож хэрэглэнэ. Дараа нь шүдний утасаа хоёр шүднийхээ хооронд болгоомжтой холхих маягаар оруулна.
Шүдний утсаа хэт шанга дарж буйлруу шигдэхээс сэргийлээрэй. Магадгүй та шүдний утсаа хоёр шүднийхээ хооронд оруулахдаа эрхий хуруугаа ашиглавал илүү эвтэйхэн байх болно. Шүдний утас шүдний хүзүү орчим орсоны дараа нэг талын шүдээ дагуулан тойруулна. Дараа нь, утасаа дээш доош нь хөдөлгөж шүд болон буйлны завсарыг сайтар цэвэрлэнэ. Ингэснээр таны шүд хоорондын завсрын сойз хүрэхгүй хэсэг цэвэрлэгдэнэ. Анхаар, шүдний утсыг хэрэглэж байхдаа буйлыг зүсэж гэмтээхээс болгоомжлоорой. Нэгэнт буйл тань утас хүрэхийг мэдэрмэгц болгоомжтой буцаан гаргаарай.
Дараа нь, нэг талын хуруун дахь утасыг бага зэрэг суллаад нөгөө хуруундаа ороосноор хэрэглэгдээгүй шинэ утастай болно. Түүгээрээ энэ мэтчилэн бүх шүднийхээ завсарыг угаагаад дуусгана, хамгийн арын шүднийхээ ар талын хэсгийг цэвэрлэхээ битгий мартаарай. Та үүнээс гадна шүдний завсар цэвэрлэгч сойзыг хэрэглэж болно, энэ нь өргөн ба хэлбэрийн хувьд олон янз байдаг.