Гемодиализтай өвчтөнд буюу хорт хэлбэрийн гипотензи буюу гиповолемитэй (цусны эргэлтийн эзэлхүүн багасах) өвчтөнд судас тэлссэнээс болж цусны даралт ихээхэн буурах тул нифедипинийг онцгой анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
o Шигдээсийн дараах үеийн титэм судасны ангиоспазмын эмчилгээнд нифедипинийг хэрэглэх бол зөвхөн титмийн цусны эргэлт тогтвортой болсон үед буюу миокардын шигдээс болсноос хойш 3-4 долоо хоногийн дараа эмчилгээг эхэлнэ.
o Усан үзэм жимс нь нифедипиний хувиралтыг саатулдаг тул цусны сийвэн дэх концентраци ихсэж, эмийн цусны даралт бууруулах үйлдлийг хүяжүүлнэ. Нифедипин хэрэглэснээр шээсэн дэх ваниллилманделийн хүчлийн концентрацийг спектрфотометрээр тодорхойлох үед хуурамч-эерэг үр дүн илрэхэд хүргэж болзошгүй (гэвч, энд үзүүлж буй нөлөө нь өндөр-идэвхит шингэний хроматографийн аргыг ашиглаж байх үед ажиглагдаагүй).
o Ходоод гэдэсний замыг хүятэй агшаан хөндийг нарийсгадаг эм нь гэдэс түгжрэх шинж тэмдэг үүсгэж болзошгүй тул ихээхэн анхаарал болгоомжтой хэрэглэнэ. Маш ховор тохиолдолд мэс засал эмчилгээ шаардагдахуйц цөсний чулуу үүсгэж болзошгүй.
o Ходоод гэдэсний замын эмгэгшлийн өгүүлэмжгүй өвчтөнд ганц нэг тохиолдолд түгжрэл үүсэх шинж тэмдэг илэрч байсан нь тэмдэглэгдсэн.
o Эмийн бэлдмэлийг өлөн болон өлөн гэдэс-нарийн гэдэсний стом (бүдүүн, шулуун гэдэс тайран авах мэс засал (роктоколектоми) хийсний дараа нарийн гэдэсний ханыг гэдэсний гаргах мэс ажилбар (илеостоми)-тай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
o Эмийн бэлдмэлийг хэрэглэснээр барийн тодосгогч бодис ашиглан гарсан рентгений үр дүнг хуурамч-эерэг болгон өөрчилж болзошгүй (жишээлбэл, гэмтэлтэй хэсэг дүүрсэн байвал полип гэж тодорхойлох).
o Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн хяналтанд байх ба хүнд хэлбэрийн тохиолдолд тунг багасгах шаардлагатай.
o Нифедипин нь цитохром Р450 3А4 системийн тусламжтай хувирдаг тул нифедипиний шимэгдэлтийн үеийн анхдагч хорогдол буюу элименацийг ихэсгэж болох юм.
o Цитохром Р450 3А4 системийг хөнгөн болон дунд зэргээр дарангуйлах мөн цусны сийвэн дэх нифедипиний концентрацийг ихэсгэх нөлөө бүхий бэлдмэлд дараах эмүүд орно