Гаж нөлөө:
Монтелукаст
Хамгийн элбэг тохиолдох гаж нөлөө нь хоолны боловсролт муудах, диспепси, хэвлийгээр өвдөх, улайлт, толгой өвдөх, ядрах, сульдах, халуурах, гэмтэх, ханиалга, хамар битүүрэх.
Левоцетиризин
Левоцетиризиныг хэрэглэхэд нойрмоглох, ядрах, сульдах, хамар залгиурын үрэвсэл, ам хатах, 12 болон түүнээс дээш насны хүүхдэд фарингит зэрэг шинж дагалддаг. Астени, хэвлийн өвдөлт зэрэг элбэг тохиолддоггүй гаж нөлөөний урвалууд ажиглагдаж байсан байна.
Жирэмслэлт:
Жирэмсэн эмэгтэйчүүдэд монтелукастын хувьд ч, левоцетризины хувьд ч тохиромжтой, сайн хийгдсэн хяналтат судалгааны үр дүн байхгүй байна. Тийм учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ нийлмэл бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хөхүүл үе
Левоцетризин хөхний сүүгээр ялгардаг тул энэ нийлмэл бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэж болохгүй.
Тусгай заалт ба түүнээс сэргийлэх арга хэмжээ
Монтелукаст
Эозинофилия
Монтелукаст эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд ховор тохиолдолд ерөнхий эозинофилия, заримдаа Черг-Страуссын хам шинжтэй тогтвортой васкулитын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч болох бөгөөд энэ үед ерөнхий кортикостероид эмчилгээ хийдэг. Эдгээр эмгэгийн үед ихэнхдээ, гэхдээ дандаа биш, дотуур ууж хэрэглэх кортикостероид эмчилгээг бууруулдаг.
Левоцетризин
Левоцетризиныг хэрэглэж байгаа үедээ өвчтөн жолоо барих, авто машин тоног төхөөрөмж ажиллуулах зэрэг оюуны их анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхээс зайлсхийх хэрэгтэй. Архи согтуурулах ундаа хэрэглэх болон төв мэдрэлийн тогтолцооны депрессант хэрэглэж буй хүмүүст маш болгоомжтой хэрэглэж, анхаарал хандуулах хэрэгтэй.
Тун хэтрүүлэх
Энэ хавсарсан бэлдмэлийн тун хэтрүүлэлтийн талаар мэдээлэл байхгүй байна. Гэхдээ эм тус бүрийн молекулын тун хэтрүүлэлтийн талаар мэдээлэгдэж байжээ.