Хэрэглэх тун ба аргачлал:
Насанд хүрэгсдэд: өвчтөний хэрэгцээ шаардлагаас хамааруулан 24 цаг тутамд 500-1000 мл-ийг хэрэглэхийг зөвлөдөг. 8.5%-ийн Новамины хамгийн дээд тун нь хоногт 29 мл/кг байна. 11.4%-ийн Новамины хамгийн дээд тун нь хоногт 23 мл/кг байна. Энэ нь 0.4 гр (нитроген)/кг-тай тэнцэнэ.
Нярай болон дутуу нярайд: эмчийн зааварчилгааг дагана.
8.5%-ийн Новамины уусмалыг төвийн болон захын венийн судсаар тарьж хэрэглэнэ. 11.4%-ийн Новамины уусмалыг дангаар нь хэрэглэх тохиолдолд төвийн венийн судсанд тарьдаг. Хэрвээ бусад тэжээлийн уусмалтай (жишээ нь ИнтралипидТМ г.м.) нэгэн зэрэг дусаан хэрэглэх тохиолдолд захын судсаар хэрэглэж болно. Дуслын хурд нь удаан байх шаардлагатай. 8.5% буюу 11.4%-ийн Новамины уусмал 1000 мл дуслаар хэрэглэх тохиолдолд минутад 30-40 дусал судсанд орж байхаар тохируулахад дуслын үргэлжлэх хугацаа 8 цаг орчим байна.
Новамины уусмалыг Интралипидтэй нэгэн зэрэг Y хэлбэрийн холигч ашиглан дуслаар хэрэглэх тохиолдолд хоёр шингэн холилдож нэг дуслын системээр өвчтөнд орно. Ингэснээр Новамины осмос чанар буурдаг тул Новаминыг захын судсаар тарьж хэрэглэх үед тромбофлебит үүсэх эрсдэл багасдаг. Шаардлагатай тохиолдолд уусмал бүрийн хурдыг тохируулж өгнө.
Уургийн нийлэгжилтэд зориулагдсан амин хүчлийн хэвийн хэрэгцээг хангахын тулд хангалттай энерги агуулах уусмалууд (жишээ нь Интралипид, глюкозын уусмал), түүнчлэн электролитууд, микроэлементүүд болон витаминыг хамт хэрэглэх нь зүйтэй. Ерөнхийдөө уургийн бус энергийг азотод харьцуулсан харьцаа 150:1 байхаар тооцно.