Гаж нөлөө:
Ховор тохиолдолд бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг байх, хоол боловсруулах замын хямрал, төв мэдрэлийн системийн талаас толгой өвдөх зэрэг шинж илэрч болох ба энэ үед эмчилгээг завсарлах шаардлагатай.
Тун хэтрэлт:
Тун хэтэрсэн шинж тэмдгүүд тэмдэглэгдээгүй.
Бусад эмийн бодистой харилцан нөлөөлөл:
Эмнэлзүйн ач холбогдол бүхий харилцан үйлчлэл тэмдэглэгдээгүй.
Онцгой заалт:
Шамбарамын хурцдалын үед эмчилгээг бусад бэлдмэлүүдтэй хавсарч хийх ба эмнэлзүйн үр дүн хурдан гарахгүй бол нэмэлт шинжилгээ хийж, эмчилгээг өөрчлөх шаардлагатай.
Эхэсийн цусан хангамжийн дутагдлын эмчилгээнд, умайд ерөндөг тавьснаас шалтгаалж цус алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн флебоэктоми мэс заслын дараах үед бэлдмэлийг хэрэглэх нь үр дүнтэй байж болох тухай мэдээлэл байдаг.