Тун, хэрэглэх арга
Лозартан бэлдмэлийг хоололт үл хамааран хэрэглэнэ.
Лозартаныг бусад АД буулгах эмүүдтэй хослуулан авч болно.
Артерийн даралт ихдэлт
Ихэнх өвчтөнүүдийн анхны болон эмчилгээний стандарт тун нь өдөрт нэг удаа 50 мг Лозартан юм. АД бууруулах дээд нөлөө нь эмчилгээг эхэлснээс хойш 3-6 долоо хоногийн дараа үр дүнд хүрнэ. Зарим өвчтөнд илүү их үр дүнд хүрэхийн тулд тунг өдөрт хамгийн ихдээ 100 мг Лозартан хүртэл нэмэгдүүлж болно.
Цусны эргэлт эзлэхүүн буурсан өвчтөнд (жишээ нь их хэмжээгээр шээс хөөх эм ууж буй үед) лозартаны эхлэх тунг өдөрт 1 удаа 25мг хүртэл бууруулна («Тусгай хэрэглээ» үзнэ үү).
Өндөр настай болон бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнүүд, түүний дотор диализтэй өвчтөнүүдэд Лозартаны эхний тунг сонгох шаардлагагүй. Элэгний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд Лозартаныг бага тунгаар хэрэглэхийг зөвлөнө («Тусгай заавар» үзнэ үү).
Цусны даралт ихсэх, зүүн ховдлын гипертрофитой өвчтөнд зүрх судасны өвчлөл, нас баралтын эрсдлийг бууруулна.
Ихэнх өвчтөнүүдийн анхны болон эмчилгээний стандарт тун нь өдөрт нэг удаа 50 мг Лозартан юм. Цаашид гидрохлоротиазидийг бага тунгаар, Лозартаны тунг цусны даралтыг бууруулах түвшинг харгалзан өдөрт 100 мг дээд тунгаар нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Артерийн даралт ихсэлт, бөөрний архаг өвчин протейнури ³ 0,5 г/өдөр бүхий 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй өвчтөнүүдэд
Лозартаны стандарт эхлэх тун өдөрт 50мг тунгаар нэг удаа ууна. Цааш цусны даралт бууралтын буурах түвшинг харгалзан Лозартан бэлдмэлийн тунг өдөрт нэг удаа 100мг хүртэл нэмэгдүүлнэ. Лозартаны бусад даралт бууруулах бэлдмэлүүдтэй (жишээ нь шээс хөөх, кальцын суваг дунд зэрэг хориглогчид (БМКК), альфа-, бета-адреноблокаторууд, төвийн үйлдэлт даралт бууруулах эмүүд), инсулин, сахар бууруулах бусад эмүүд (жишээ нь сульфонилмочевины уламжлал, глитазон, глюкозидаз дарангуйлагчид) хамт хэрэгэж болно.
Зүрхний архаг дутагдал
Зүрхний архаг дутадалтай өвчтөнд Лозартаныг өдөрт нэг удаа 12.5мг тунгаар эхлэн ууна. Дүрмээр бол тунг хувь хүний хүлцэлээс хамаарч долоо хоног бүрийн интервалаар сонгоно (өөрөөр хэлбэл өдөрт 12.5 мг, өдөрт 25 мг, өдөрт 50 мг, өдөрт 100 мг дээд тунг [зөвхөн энэ заалтад зориулагдсан] өдөрт 1 удаа 150 мг).