Хүнд явцтай зүрхний дутагдал, хүнд явцтай бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, шээс хөөх эм, давсгүй хоолны дэглэм, суулгалт, бөөлжилт зэргэээс үүсгэгдсэн ус электролитийн тэнцвэрийн алдагдал, гемодиализ-д байгаа өвчтөн зэрэгт артерийн гипотензи (артерийн даралт огцом багасах) ажиглагдаж (бэлдмэлийн анхны тунг хэрэглэснээс хойш хэдэн цагийн дараа) болзошгүй. Артерийн даралт илэрхий буурах нь дотор муухайрах, зүрхний цохилт түргэсэх, муужрах хэлбэрээр илэрнэ. Даралт огцом багассан тохиолдолд өвчтөнийг хэвтрийн байрлалд байлгах ба эмч дуудна. Артерийн гипотензи ба түүний хүнд явцтай үр урхаг нь ховор ажиглагдах бөгөөд түр зуурын шинжтэй байна. Түр зуур даралт багасах нь эмчилгээг цаашид зогсоох шалтгаан болохгүй. Даралт тогтворжсоны дараа өвчтөн цаашдын тунд зохимж хэвийн байна. Хэрэв боломжтой бол Энапын эмчилгээний өмнө давсгүй хоолны дэглэмээс татгалзах, шээс хөөх эмийн эмчилгээг завсарлавал артерийн даралт хэт буурахаас зайлсхийж чадна. Артерийн гипотензи (дотор муухайрах, зүрхний цохилт олшрох, мууурах шинж бүхий) дахин илэрвэл эмчээс зөвлөгөө авна.
Энапын эмчилгээний үед болон өмнө бөөрний үйл ажиллагааг хянана.
Эмчилгээний үед ялангуяа бөөрний архаг дутагдал, чихрийн шижин, кали хөөдөггүй шээс хөөх эм (спиронолактон, амилорид, триамтерен) болон кали агуулсан бэлдмэл хамт хэрэглэж байгаа үед цусан дахь калийн хэмжээ ихсэж болзошгүй. Иймээс Энапыг дээрх бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж байгаа үед эмчийн зааврыг нарийн баримтална.Эмчилгээний үед өвчтөнд булчин сулрах ба зүрхний хэм алдагдах шинж илэрвэл яаралтай эмчдээ мэдэгдэх шаардлагатай.
Гемодиализ болон бусад хэлбэрийн цус шүүх үед хэрэглэдэг зарим төрлийн нэвчүүлэх мембран нь харшлын урвал үүсгэж болно. Хэрэв эмч ийм эмчилгээ явуулахаар төлөвлөж байгаа бол Энап хэрэглэж байгаагаа эмчдээ мэдэгдээрэй.
Зөгийн хорыг мэдрэггүйжүүлэх эмчилгээний үед харшлын урвал ажиглагдаж болзошгүй. Хэрэв эмч ийм эмчилгээ явуулахаар төлөвлөж байгаа бол Энап хэрэглэж байгаагаа эмчдээ мэдэгдээрэй.
Хүүхдэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба аюулгүй чанар нь бүрэн судлагдаагүй учир бэлдмэлийг хүүхдийн практикт хэрэглэхгүй.