Хэрэглэх заалт:
· Харшил ба анафилакси: Бронхийн багтраа, эмийн хэт мэдрэгшилийн урвалууд, сийвэнгийн өвчин, судаслаг хаван болон анафилакси.
· Амьсгалын замын өвчин: харшилт пневмонит, багтраа, ажлын байрны багтраа, уушгиний аспергиллиоз, уушгиний фиброз, уушгиний альвеолит, амьсгалын зам гадны биетээр тагларсан аспираци, ходоодны агууламжаар аспираци үүсэх, уушгиний саркойд, эмийн шалтгаант уушгиний өвчин, насанд хүрэгсэдийн амьсгал дарангуйлагдах хам шинж, агчилын шалтгаант амьсгал боогдолт.
· Хэрлэгийн эмгэгүүд: Ревмотоид артрит, хэрлэгийн шалтгаант олон булчин өвдөх, өсвөр үеийн архаг артрит, системийн чоно яр өвчин, дерматомиозит болон холбох эдийн холимог өвчнүүд
· Артерит/холбох эдийн эмгэгүүд: Артерит, хэрлэгийн шалтгаант олон булчингийн өвдөлт, холбох эдийн холимог өвчнүүд, зангилаат полиартерит, полимиозит.
· Цусны эмгэгүүд: Цус задралт анеми, лейкеми, лимфома, тархмал миелом, идиопатик тромбоцитопенит пурпура.
· Зүрх судасны эмгэгүүд: миокардийн инфарктийн дараах хам шинж, хүнд хэлбэрийн кардит бүхий хэрлэгийн халууралт.
· Дотоод шүүрлийн эмгэгүүд: Адерналиний анхдагч ба хоёхдогч дутмагшил, бөөрний дээд булчирхайн адерналин ялгаруулагч хэсгийн төрөлхийн гиперплази.
· Ходоод гэдэсний эмгэгүүд: Кроны өвчин, шархлаат колит, цутгалан гэдэсний хам шинж, аутоиммуны архаг идэвхит гепатит, элэг хамарсан олон системийн өвчин болон цөсний перитонит.
· Халдварууд: Милитар сүрьеэ, орчит, сүрьеэгийн менингит, риккетсийн өвчин.
· Булчингийн эмгэгүүд: полимиозит, дерматомиозит.
· Мэдрэлийн эмгэгүүд: инфантиль спазмууд, Шай-Драгер хам шинж, хурцавтар миелингүйжилтэт полиневропати.
· Нүдний эмгэгүүд: склерит, арын увеит, торлогын васкулит, ухархайн хуурамч хавдар, нүдний малигнант Гравес өвчин.
· Бөөрний эмгэгүүд: Люпус нефрит, завсарын эдийн цочмог нефрит, бага гэмтэлт гломерулонефрит
· Арьсны эмгэгүүд: Pemphigus vulgaris, bullous pemphigoid, systemic lupus erythematosus, pyoderma gangrenosum.
· Бусад эмгэгүүд: Саркойдоз, гиперпирекси, Бекцетийн өвчин,эрхтэн шилжүүлэн суулгасан үеийн дархлал дарангуйлах эмчилгээ
Цээрлэлт:
· Халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ хийлгэж байгаа бус системийн халдварууд,
· Түүний найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн,
· Цоорох аюултайн улмаас нүдний Herpes simplex өвчний үед тус тус хэрэглэхгүй.