Хэрэглэх заалт: Бэлдмэлийг толгойн өвдөлт, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл, түлэгдэлтийн өвдөлт, бүх төрлийн үрэвсэлт өвчин, амьсгалын замын цочмог вирусын халдвар, ханиад томуу өвчнүүдийн үеийн халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт: Элэг, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, глюкоз-6-фосфатдегидрогеназ ферментийн дутагдал, цусны өвчнүүд, 2 хүртэлх насны хүүхэд, парацетамолд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.