Анхааруулга:
Элэг бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн өвчтөн, цус алдалт болон цус өтгөрлийн эмгэг өөрчлөлтүүд, витамин К дутагдал, гемофили, цусны ялтаст эсийн тоо багассан үед, жирэмсэн, хөхүүл эхчүүд болон өндөр настан болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Гаж нөлөө:
Дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх, суулгах, харшлын (арьсаар туурах, загатнах, чонон хөрвөс, квинкийн хаван зэрэг) шинжүүд илрэх, цус багадах, цусанд метамоглобин үүсэх, удаан хугацаагаар хэрэглэсэн үед толгой өвдөх, хараа өөрчлөгдөх, чих шуугих зэрэг сөрөг нөлөө илэрч болзошгүй.