Хэрэглэх заалт:
Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай хөнгөн явцтай өвдөлтийн үед (мэдрэлийн, шүдний, булчингийн, үений өвдөлт болон биены юм өвдөлттэй ирэхэд), ханиад, томуу болон томуу төст өвчин болон халдвар-үрэвслийн гаралтай халууралтын үед халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт:.
· 15 наснаас доош хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Ялангуяа вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын хурц үрэвсэлт өвчин болон Реягийн хам шинжтэй хүүхдэд эрс хориглоно.
· Ацетилсалицилийн хүчил, стериод бус үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
· Хоол боловсруулах замын улайлтат, шархлаат эмгэг
· Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил
· Салицилат болон стериод бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа
· Цус шүүрэмтгий болон шалбарамтгай өвчтөнд
· Жирэмсний эхний 3 сар, хөхүүл эх