Хэрэглэх заалт:
· Зүрхний бах
· Эрсдэлт хүчин зүйл бүхий /чихрийн шижин, цусан дах липидийн хэмжээ ихсэх, артерийн гипертони, таргалалт, тамхи, өндөр настан/ зүрхний булчингийн цочмог шигдээс болон түүний дахилтаас сэргийлэх
· Судасны мэс ажилбар болон хагалгааны дараа тромбэмболи үүсэхээс сэргийлэх
· Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх
· Титэм судсанд тромб үүсэхээс урьдчилан сэргийлэх
· Мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх
Хориглох заалт:
· Ацетилсалицилийн хүчил, стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
· Хоол боловсруулах замын улайлтат шархлаат эмгэг
· Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил
· Салицилат болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа
· Жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе