Хэрэглэх заалт:
Нүдний торлог бүрхүүлд цус харвах, судсаар цус шүүрэх, зүрхний дотор бүрхэвчийн идээт үрэвсэл, тархины хатуу хальсны үрэвсэл, амьсгалын замын хурц ба архаг өвчнүүд, С болон Р витамины дутагдал, хялгасан судасны гэмтлийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт:
Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Мөн 3 хүртэлх насны хүүхэд, цусны бүлэгнэлт ихэссэн өвчтөн, жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй.