Хэрэглэх арга, тун:
· Цочмог болон архаг суулгалтын үед:
1 ширхэг шахмалыг 5 мл (цайны халбагаар) буцалгасан бүлээн ус эсвэл хөхний сүүнд хутгаж уусган амаар уулгаж хэрэглэнэ. Бэлдмэлийг хоолны хооронд хэрэглэх ба хэрэглэснээс хойш 30 минутын дотор бөөлжвөл дараагийн уух тунг хэрэглэнэ. Бэлдмэлийг уухаа мартсан тохиолдолд дараагийн тунг уух хүртэл хугацаа 6 цагаас багагүй үлдсэн бол нэн даруй ууна
6 сараас доош насны хүүхдэд 10 мг буюу ½ шахмалаар өдөрт 1 удаа 10-14 хоног;
6 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 20 мг буюу 1 шахмалаар өдөрт 1 удаа 10-14 хоног;
· Дархлаа дэмжих зорилгоор:
14 наснаас дээш эрэгтэй хүүхэд болон насанд хүрсэн эрэгтэй 11 мг/өдөр;
14 наснаас дээш эмэгтэй хүүхэд болон насанд хүрсэн эмэгтэй 8 мг/өдөр
6 -13 настай хүүхдэд 5-8мг/өдөр;
3-5 настай хүүхдэд 3-5мг/өдөр;
0-3 настай хүүхдэд 2-3мг/өдөр;
· Арьсны батга, үрэвсэл: 30-150 мг /өдөр;
· Хоол боловсруулах замын эмгэг: 14-50 мг/өдөр;
· Ханиад, халдварт өвчнүүдийн үед: 4.5-24 мг/өдөр ууж хэрэглэнэ.
· Шаардлагатай үед тунг эмчийн заавраар хэрэглэнэ.