o H2-гистаминий рецептор хориглогч бүлгийн бусад бэлдмэлүүдэд харшилтай тохиолдолд ранитидинд харшлын урвал илэрч болзошгүй тул энэ бүлгийн бусад эмийн бэлдмэлд хэт мэдрэг бол болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө.
o Цочмог порфири (өгүүлэмжтэй тохиолдолыг оролцуулан), дархлал дарангуйлах өвчинтэй тохиолдолд бэлдмэлийг анхаарал болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө.
o Ранитидин нь бөөрөөр ялгардаг учраас нь бөөрний архаг дутмагшилтай өвчтөний цусны сийвэн дэх хэмжээ ихэснэ. (“Эмийн тун ба хэрэглэх арга” хэсгээс бөөрний дутмагшилтай өвчтөний тунг харна уу).
o Элэг, бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өндөр настанд ухаан санаа будангуйрах (будилах) шинж илэрч болзошгүй ба энэ тохиолдолд эмийн тунг бууруулах шаардлагатай болно.
o Эмийн эмчилгээ нь ходоодны хавдрын шинж тэмдгийг далдалж болзошгүй тул эмчилгээний өмнө ходоодны хортой хавдартай эсэхийг тодруулах шаардлагатай.
o Ранитидиныг стеройд бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэж буй тохиолдолд өвчтөний биеийн байдлыг тогтмол хянаж байх шаардлагатай (ялангуяа өндөр настан, ходоод /болон дээд гэдэсний шархлаа гэсэн өгүүлэмжтэй өвчтөнд).
o Уушгиний архаг эмгэгтэй, чихрийн шижинтэй өндөр настан эсвэл дархлаа султай өвчтөнд эмнэлгийн бус нөхцөлд нийгмийн хамааралт уушгины үрэвсэлт өвчнөөр өвдөх магадлал их байна.
o Эмийн эмчилгээг гэнэт зогсоосноос үүдэн рикошет хам шинж (ricochet syndrome) үүсэх эрсдэлтэй учраас аажимаар эмчилгээний тунг багасган зогсооно.
o Эмийн бэлдмэл нь лактоз моногидрат агуулдаг учир галактозод тэсвэргүй, Лапп лактазын дутагдал (the Lapp lactase deficiency) буюу глюкоз-галактозын шимэгдэлт, дутагдлын хам шинж бүхий төрөлхийн ховор тохиолддог өвчний өгүүлэмжтэй өвчтөнд энэхүү эмийг хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
o Жирэмсэн байх хугацаанд уг эмийг хэрэглэх нь хориглох заалттай.
o Хөхүүл үед эмийн бэлдмэлийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед хүүхдийг хөхөөр хооллож болохгүй.
Жолоо барих, авто механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:
o Эмийн бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд гаж урвал (толгой эргэх, хий юм харах, зохирол алдагдах) илэрч болзошгүй тул энэхүү эмийг хэрэглэсний дараа жолоо барих, авто механизмтай ажиллахаас татгалзахыг зөвлөж байна.
Эмийн тун ба хэрэглэх арга:
o Насанд хүрэгсэд болон 14-өөс дээш настай хүүхдэд хэрэглэнэ.
o Зөвхөн бага хэмжээний усаар даруулж залгиж хэрэглэнэ,
o Эмийг зажилж хэрэглэхийг хориглоно, хоол хүнсний хэрэглээнээс үл хамаарна.
Helicobacter pylori-ийн хамааралгүй ходоод ба дээд гэдэсний шархлаа (цочмог үед).
o Ихэнх тохиолдолд 4 долоо хоногийн турш өдөрт 2 удаа 150мг (1 шахмал) –аар өглөө ба орой ууж эсвэл унтахын өмнө 300мг (2 шахмал)-аар ууж хэрэглэнэ. Хэрэв шархлаа эмчлэгдээгүй тохиолдолд дахин 4 долоо хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Стеройд бус үрэвслийн эсрэг эм ууснаас болж үүсдэг ходоод ба дээд гэдэсний шархлаанаас сэргийлэх.
o Ихэнх тохиолдолд стеройд бус үрэвслийн эсрэг эм (NSAID)-ын эмчилгээтэй хавсран өглөө, оройдоо өдөрт 2 удаа 150мг (1 шахмал) тунгаар ууж хэрэглэнэ.
Үйл ажиллагааны диспепси.
o Ихэнх тохиолдолд 2-3 долоо хоногийн турш өглөө, оройдоо өдөрт 2 удаа 150мг (1 шахмал) тунгаар ууж хэрэглэнэ.
Цочмог үедээ ходоодны хүчил үүсгэх үйл ажиллагаа ихэссэнтэй холбоотой архаг гастрит.
o Ихэнх тохиолдолд 2-4 долоо хоногийн турш өглөө, оройдоо өдөрт 2 удаа 150мг (1 шахмал) тунгаар ууж хэрэглэнэ.
Ходоод - улаан хоолойн сөргөө өвчин.
o Ихэнх тохиолдолд 2 долоо хоногийн турш өглөө ба оройдоо өдөрт 2 удаа 150мг (1 шахмал) тунгаар шинж тэмдэг арилгах зорилгоор ууж хэрэглэх ба шаардлагатай тохиолдолд эмчилгээг үргэлжлүүлэн хийнэ.
o Ходоод-улаан хоолойн сөргөө өвчний сэдрэлтийн үе болон удаан хугацааны эмчилгээнд ихэнх тохиолдолд 8 долоо хоногийн турш өдөрт 2 удаа 150мг (1 шахмал) тунгаар эсвэл унтахын өмнө 300мг (2 шахмал) тунгаар ууж хэрэглэх ба шаардлагатай тохиолдолд эмчилгээг 12 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн хийж болно.
Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай өвчтөн (креатининий клиренс 50 мл/мин-аас бага).
o Энэ бүлгийн өвчтөнд хоногийн тун нь 1 шахмал (150мг ранитидин) байна.
Хүүхдэд:
o Эмийн бэлдмэл нь 14-өөс дээш насны хүүхдэд ходоод, гэдэсний шархлаа өвчний эмчилгээний хугацааг багасгах, ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж тэмдгийг бууруулах болон эмчлэх зорилгоор хэрэглэнэ.