Галазолин 0.1 % эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчид хандах хэрэгтэй.
Хэрэв эмийн бэлдмэлийг хэрэглэх явцад нойргүйдэл, толгой эргэх, чичрэх, зүрхний хэм алдагдах, артерийн даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмийг хэрэглэхээ зогсооно. Ялангуяа энэ төрлийн үйлдэлтэй эмийн бэлдмэлийг хэрэглэх үед ийм шинж тэмдэг илэрч байсан хүмүүст энэ илүүтэй хамаатай.
Хэрэв өвчтөнд дараах эмгэг байгаа бол эмийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй:
Зүрхний өвчин (QT интервал уртсах)
Артерийн даралт ихсэх
Зүрхний бах (хүчлэх үед цээжний хэнхэрцэгт өвдөлт үүсэх) эсвэл цусны эргэлтийн тогтолцооны өөр өвчин
Чихрийн шижин (цусны глюкозын хэмжээ ихсэх)
Хаалттай өнцөгт глауком (нүдний даралт ихсэх)
Түрүү булчирхай томрох
Бамбай булчирхайн гиперфункци
Галазолин 0.1 % эмийн бэлдмэлийн 5 хоногоос илүү хэрэглэж болохгүй, учир нь уг эмийн бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэхэд эмчлэхэд төвөгтэй хамрын салстын өөрчлөлт үүсгэдэг.
Галазолин 0.1 % эмийн бэлдмэл 12 хүртэл насны өсвөр үеийнхэнд хэрэглэж болохгүй.