Гаж нөлөө
Хэсэг газрын урвал: үтрээнд загатнах, хорсох, өвдөх, цочирох; өтгөвтөр цагаан салсархаг ялгадас гарах ( энэ нь үнэргүй эсвэл бага зэрэг үнэртэй байж болно.), бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосны дараа ойр ойрхон шээс хүрэх; үтрээний мөөгөнцөр үүсч болзошгүй; бэлгийн хамтрагчийн бэлэг эрхтэний үзүүр хорсох цочирох мэдрэмж төрөх гэх мэт.
Хоол боловсруулах тогтолцооны талаас: дотор муухай оргих, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, төмөр амтагдах, ам хатах, хоолны дуршил буурах, хэвлийгээр базалж өвдөх, бөөлжих, өтгөн хатах эсвэл суулгах;
Харшлын урвалууд: харшлын биржгэр тууралт гарах, арьс загатнах, тууралт гарах;
Цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны талаас: лейкопени (цусны цагаан эсийн тоо буурах) эсвэл лейкоцитоз (цусны цагаан эсийн тоо хэвийн хэмжээнээс ихсэх).
Метронидазолын хувирлын үр дүнд усанд уусдаг пигмент үүсдэг тул ховор тохиолдолд шээс улаан-хүрэн өнгөтэй болж болзошгүй.
Гаж нөлөө илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандах шаардлагтай.
Зааварт дурьдсан аль нэг гаж нөлөө хүндрэх хандлагатай эсвэл зааварт дурьдагдаагүй гаж нөлөө илэрсэн бол энэ талаар эмчид мэдэгдэх шаардлагатай.
Тун хэтрэх
Шинж тэмдэг: дотор муухай оргих, бөөлжих, хөдөлгөөний тэнцвэр алдагдах (атакси).
Эмчилгээ: өвөрмөц антидот байхгүй, шинж тэмдэгийн болон дэмжих эмчилгээ хийнэ.