Хэрэглэх заалт
Бэлдмэлийг ципрофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн зарим халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээг эхлэхээс өмнө бичил биетний ципрофлоксацинд тэсвэртэй болсон талаарх байгаа мэдээлэлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Антибиотик хэрэглээний тусгай удирдамжийг анхаарах шаардлагатай.
Насанд хүрэгсдэд
· Грам-сөрөг бактериар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
- Уушгины архаг явцтай бөглөрөлт өвчний сэдрэл
- Муковисцидозын үеийн бронх уушгины өвчнүүд ба гуурсан хоолой тэлэгдэх өвчин
- Уушгины үрэвсэл
· Дунд чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл
· Дайвар хөндийн архаг үрэвслийн сэдрэл, ялангуяа грам сөрөг бактериар үүсгэгдсэн
· Давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл
· Цочмог пиелонефрит
· Шээс ялгаруулах замын хүндэрсэн халдвар
· Бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
· Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн гонококкын гаралтай уретрит, цервицит
· Ялангуяа Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн орхоэпидидимит
· Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчнүүд, Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэнийг оруулаад
Бэлгийн замын дээр дурьдсан халдварын үед шалтгаан нь Neisseria gonorrhoae болох нь батлагдсан эсвэл түүнийг сэжиглэж байгаа тохиолдолд тухайн орон нутгийн ципрофлоксацинд тэсвэртэй болсон талаарх мэдээллийг авах нь маш чухал ба лабораторийн шинжилгээн дээр үндэслэж мэдрэг чанарыг нь батална.
· Ходоод гэдэсний замын халдвар (жишээ нь аялагчдын суулгалт)
· Хэвлийн доторх халдвар
· Грам сөрөг бактериар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
· Гадна чихний хорт явцтай үрэвсэл
· Яс ба үений халдвар
· Бактерийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтай халууралт дагалдсан нейтропенитэй өвчтөний халдварын эмчилгээ
· Нейтропенитэй өвчтөнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор
· Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн инвазив халдвараас сэргийлэх
· Амьсгалын боом (хавьтлын дараах сэргийлэлт ба өвчний эмчилгээ)
Уушгины архаг явцтай бөглөрөлт өвчний сэдрэл, чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл, дайвар хөндийн архаг явцтай үрэвслийн сэдрэл, давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл зэрэг заалтаар Ципринолыг зөвхөн эдгээр өвчний эмчилгээнд зөвлөдөг бактерийн эсрэг бусад бэлдмэл тохиромжгүй гэж үзсэн тохиолдолд хэрэглэх хэрэгтэй.
Хүүхэд ба өсвөр насныхан
· Pseudomonas aeruginosa-р үүсгэгдсэн муковисцидозтой хүүхдийн бронх ба уушгины өвчний сэдрэл
· Шээсний замын хүндэрсэн халдвар, цочмог пиелонефрит
· Амьсгалын боом (хавьтлын дараах сэргийлэлт ба өвчний эмчилгээ)
Насанд хүрэгсэд:
Амьсгалын доод замын халдвар
500-750мг-р хоногт 2 удаа
7-14 өдөр
Амьсгалын дээд замын халдвар
Дайвар хөндийн архаг үрэвслийн сэдрэл
500-750мг-р хоногт 2 удаа
7-14 өдөр
Дунд чихний архаг явцтай идээт үрэвсэл
500-750мг-р хоногт 2 удаа
7-14 өдөр
Гадна чихний хорт явцтай үрэвсэл
750мг-р хоногт 2 удаа
28 өдрөөс 3 сар хүртэл
Шээс ялгаруулах замын халдвар
Давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл
250-500мг-р хоногт 2 удаа
3 өдөр
Цэвэршилтийн өмнөх үед байгаа эмэгтэй 500мг-р хоногт 1 удаа
Шээс ялгаруулах замын хүндэрсэн халдвар, цочмог пиелонефрит
500мг-р хоногт 2 удаа
7 өдөр
Хүндэрсэн цочмог явцтай пиелонефрит
500-750мг-р хоногт 2 удаа
10 өдрөөс доошгүй, зарим тохиолдолд (жишээ нь буглааны үед) эмчилгээг 21 өдөр хүртэл уртасгаж болно.
Бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
500-750мг-р хоногт 2 удаа
2-4 долоо хоногоос (цочмог) 4-6 долоо хоног (архаг)
Шээс бэлгийн замын халдвар
Гонококкын гаралтай уретрит ба цервицит
500мг-р 1 удаа
1 өдөр (1 удаа хэрэглэнэ)
Орхоэпидидимит ба бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчин
500-750мг-р хоногт 2 удаа
14 өдрөөс багагүй
Хоол боловсруулах замын халдвар ба хэвлийн доторх халдвар
Ялангуяа 1 типийн Shigella dysenteriae-с бусад Shigella spp зэрэг эмгэг төрүүлэгч үүсгэгчээр үүсгэгдсэн суулгалт ба аялагчдын хүнд явцтай суулгалтын эмпирик эмчилгээ
500мг-р хоногт 2 удаа
1 өдөр
1 типийн Shigella dysenteriae-р үүсгэгдсэн суулгалт
500мг-р хоногт 2 удаа
5 өдөр
Vibrio cholera-р үүсгэгдсэн суулгалт
500мг-р хоногт 2 удаа
3 өдөр
Балнад
500мг-р хоногт 2 удаа
7 өдөр
Грам сөрөг бактериар үүсгэгдсэн хэвлийн доторх халдвар
500-750мг-р хоногт 2 удаа
5-14 өдөр
Арьс ба зөөлөн эдийн халдвар
500-750мг-р хоногт 2 удаа
7-14 өдөр
Яс ба үений халдвар
500-750мг-р хоногт 2 удаа
Дээд тал нь 3 сар
Нейтропенитэй өвчтөний халдварт өвчний эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, халууралт нь бактерийн халдвартай холбоотой гэж сэжиглэж байгаа тохиолдолд.
Ципрофлоксациныг тусгай зөвлөмжийн дагуу бактерийн эсрэг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэх хэрэгтэй.
500-750мг тунгаар хоногт 2 удаа
Эмчилгээг нейтропенийн бүх үеийн туршид явуулна.
Neisseria meningitides-р үүсгэгдсэн инвазив халдварын сэргийлэлт
500мг-р 1 удаа хэрэглэнэ.
1 өдөр (1 удаа хэрэглэнэ.)
Бэлдмэлийг ууж хэрэглэх чадвартай өвчтөний амьсгалын боомын эмчилгээ ба хавьтлын дараах сэргийлэлт. Эмчилгээг халдварлагдсан нь батлагдсан эсвэл сэжиглэгдсэний дараа шууд эхэлнэ.
500мг-р хоногт 2 удаа
Bacillus anthracis-р халдварлагдсан нь батлагдсанаас хойш 60 өдөр
Хүүхэд ба өсвөр насныхан:
Муковисцидоз
20мг/кг тунгаар хоногт 2 удаа, дээд тун - 750мг-р 1 удаа хэрэглэнэ.
10-14 өдөр
Шээсний замын хүндэрсэн халдвар ба цочмог пиелонефрит
10мг/кг тунгаар хоногт 2 удаа - 20мг/кг тунгаар хоногт 2 удаа, дээд тун – 750мг-р 1 удаа хэрэглэнэ.
10-21 өдөр
Бэлдмэлийг ууж хэрэглэх чадвартай өвчтөний амьсгалын боомын эмчилгээ ба хавьтлын дараах сэргийлэлт. Эмчилгээг халдварлагдсан нь батлагдсан эсвэл сэжиглэгдсэний дараа шууд эхэлнэ.
10мг/кг тунгаар хоногт 2 удаа - 15мг/кг тунгаар хоногт 2 удаа, дээд тун – 500мг-р 1 удаа хэрэглэнэ.
Bacillus anthracis-р халдварлагдсан нь батлагдсанаас хойш 60 өдөр
Хүнд явцтай бусад халдвар
20мг/кг тунгаар хоногт 2 удаа, дээд тун – 750мг-р 1 удаа хэрэглэнэ
Халдварын хэлбэрт тохируулж хэрэглэнэ.
Бактерийн эсрэг эмийг зөв хэрэглэх тусгай зөвлөмжийг анхаарах хэрэгтэй.
Өндөр настан
Өндөр настай өвчтөнд эмчилгээг креатининий клиренс болон халдварын хүндийн зэрэгт тохируулж явуулах хэрэгтэй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тунг зохицуулах шаардлагагүй.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүүхдэд хэрэглэх үеийн онцлог судлагдаагүй.