Хэрэглэх арга ба тун
Насанд хүрсэн хүнд валидолыг хэлэн дор тавьж хэрэглэнэ. Шахмалыг бүрэн уустал аман дотор, хэлэн дороо барина. Өдөрт 2-3 удаа нэг шахмалаар хэрэглэнэ.
Эмчилгээний үр дүнгээс хамааруулж өдөрт уух тоо болон эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно. Эмчилгээний үр нөлөө хангалтгүй, эсвэл зарим өвчтөнд эмчилгээ эхэлснээс 5 минутын дотор үр дүн ажиглагдахгүй бол зүрхний шигдээсийн өвдөлтийг үгүйсгэх, өөр эмчилгээ эхлэх зорилгоор зайлшгүй эмчид хандана. Хүчтэй, нэмэгдэж буй өвдөлтийн үед, ялангуяа өмнө нь оношлогдсон зүрхний тодорхой өвчтэй бол (ачааллын үеийн зүрхний бах, миокардын инфаркт болж байсан бол) яаралтай түргэн тусламж дуудна.