Хэрэглэх заалт:
Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
· Bacteroides spp., Clostridum spp., Eubacterium spp., Peptococcus spp., Peptostreptococcus spp. болон метронидазолд мэдрэг бусад агааргүйтэн бактерийн халдвар (эмэгтэйчүүдийн ба хэвлийн халдвар, ТМС-ийн халдвар, бактериеми, үжил, эндокардит, яс, үе, арьс, зөөлөн эдийн халдвар, шүдний холбоос эдийн халдвар, амьсгалын замын халдвар)
· Clostridum difficile-р үүсгэгдсэн нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл ба бактерийн гаралтай вагиноз
· Хоол боловсруулах зам ба нөхөн үржихүйн эрхтний мэс заслын өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
· Helicobacter pylori-ын эмчилгээ
· Гэдэсний ба гэдэсний бус амебиаз, Giardia lamblia ба Trichomonas vaginalis-р үүсгэгдсэн халдвар
Цээрлэлт:
Бэлдмэлийг метронидазол болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодис, нитроимидазолын бүлгийн бэлдмэлд хэт мэдрэг өвчтөн, лейкопени (лейкоцитын тоо цөөрөх), ТМС-ийн органик гэмтэл (ялангуяа эпилепси), элэгний дутагдал (бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд), жирэмсэн (эхний 3 сар) ба хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Жирэмсний II ба III дахь 3 сар, элэг ба бөөрний дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ.