Хэрэглэх заалт:
Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
Нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдал (нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз)
Ходоод ба гэдэс, элэг, цөсний хүүдийн архаг үрэвсэлт сөнөрөлт өвчин; хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, гэдэс дүүрэх, суулгах шинж бүхий дээрх эрхтний хагалгааны (тайрах) буюу туяа эмчилгээний дараа (хавсарсан эмчилгээнд)
Хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн хүмүүсийн хооллолтын алдагдлын үед хоол боловсруулалтыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Цээрлэлт:
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд болон гахайн уурагт хэт мэдрэг өвчтөн
Нойр булчирхайн цочмог үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвслийн хурцдал
Муковисцидозтой 15 хүртлэх насны хүүхэд