Тусгай анхааруулга:
Шээс шар өнгөтэй гарч болох юм. Харин энэ нь хор аюулгүй бөгөөд рибофлавиний бэлдмэл агуулагддагаар тайлбарлагдана.
Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхдээ нэг шахмалд 0.8гр сахар, хоногийн тунд 1.6гр сахар агуулагдах болохыг санах хэрэгтэй.
Улаан ба цэнхэр өнгөтэй Дуовитийн дражед 331мг лактоз, 1083мг сахароз, 270мг глюкоз, 237мг сорбитол агуулагддаг тул глюкоз ба фруктозд төрөлхийн тэсвэргүй өвчтөн, төрөлхийн глюкоз/галактозын мальабсорбцийн болон сахароз/изомальтозын дутмагшилтай хам шинжтэй өвчтөнд хэрэглэж болохгүй.
Бэлдмэл глицерол агуулдаг тул тун хэтэрвэл толгой өвдөх ба ходоод-гэдэсний замаас өөрчлөлт (суулгах, бөөлжих) илэрч болох юм.
Е124 ба Е110 зэрэг азо будагчдын улмаас багтраа төст хэт мэдрэгшилийн урвал үүсч болзошгүй.
Ацетисалицилийн хүчилд хэт мэдрэгшилтэй өвчтөнд уг бэлдмэлд хэт мэдрэгшлийн урвал илэрч болзошгүй.
Улаан өнгийн драже нь полиол (маннитол) агуулах тул тун хэтэрвэл суулгалт үүсгэж болзошгүй.
Зөвлөсөн хоногийн тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд тун хэтэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй.