ОНЦГОЙ АНХААРУУЛГА БА АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
Гуурсан хоолойн багтраа, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчний өгүүлэмжтэй өвчтөнүүд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
АЦЦ хэрэглэхэд цэрийг шингэрүүлэн хэмжээг нь ихэсгэдэг (ялангуяа эмчилгээний эхний үед) учир цэр гадагшлуулах боломжгүй тохиолдолд арга хэмжээ (дренаж ба соруулах) авна. Ацетилцистеин хэрэглэх үед арьсны хүнд хэлбэрийн урвал буюу Стивенс-Жонс болон Лейлын хам шинж маш ховор тохиолдолд ажиглагдана. АЦЦ ЛОНГ хэрэглэж байхад арьс, салст бүрхүүлд харшлын урвал илэрсэн тохиолдолд эмчилгээг шууд зогсоож эмчид хандана.
Нэг уусдаг шахмал нь 6,03 ммоль (138.8 мг) натри агуулна. Натри агууламжийг (натрийн агууламж бага/ давсны агууламж бага) хянах дэглэм барьж буй өвчтөнүүдэд үүнийг тооцох шаардлагатай.
АЦЦ ЛОНГ бэлдмэл лактоз агуулдаг тул удамшлын ховор тохиолдох эмгэг болох галактоз үл тохирох болон лактазын дутагдал, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдалтай хүмүүст хэрэглэхгүй.
Нэг уусдаг шахмал АЦЦ ЛОНГ нь 75 мг аскорбины хүчил агуулах тул витамин С-ийн хоногийн хэрэглээг хангана.
Бэлдмэл аскорбины хүчил агуулдаг учир глюкозо-6-фосфатдегидрогеназын дутагдал, гемохроматоз, сидеробласт цус багадалт, талассеми, гипероксалури, оксалоз, бөөрний чулуутай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
Аскорбин хүчил нь салицилат ба богино хугацааны үйлдэлтэй сульфаниламидуудын эмчилгээний үед кристаллури үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ, хүчлийн бөөрөөр ялгаралтыг удаашруулна, ууж хэрэглэх жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэлийн үйлдийг сулруулна.
Аскорбины хүчил нь лабораторын шинжилгээний хариуг гажуудуулж болзошгүй (цусан дахь глюкозын агууламж, билирубин, трансаминазын идэвхижил, ЛДГ). Аскорбины хүчил нь өндөр тунгаар өтгөнд далд хэлбэрийн цус алдалтыг илрүүлэх сорилд хуурамч сөрөг хариу үзүүлдэг.
ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ҮЕД ХЭРЭГЛЭХ:
Жирэмсэн эмэгтэйчүүдэд ацетилцистеин хэрэглэсэн талаарх мэдээлэл хангалтгүй. Ацетилцистеин хөхний сүүгээр ялгардаг талаарх мэдээлэл одоогоор байхгүй. Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэл хэрэглэх бол эхэд үзүүлэх эмчилгээний ашиг тус ба эрсдэлийг харьцуулан үнэлсний дараа хэрэглэнэ.
ТУН ХЭТРЭЛТ:
Бэлдмэлийн тунг хэтрүүлж хэрэглэх үед амь насанд аюултай сөрөг нөлөө илэрсэн тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна. Сайн дурын хүмүүст 11,6 г/хоног тунгаар 3 сарын турш хэрэглүүлэхэд ямар нэг ноцтой гаж нөлөө илрээгүй. Ацетилцистеиныг биеийн жинд 500мг/кг тунгаар тооцож ууж хэрэглэхэд хордлогын ямар нэг шинж илрээгүй.
Тун хэтэрсэн тохиолдолд ходоод гэдэсний замаас дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, зэрэг шинж илэрч болзошгүй. Нэг хүртлэх насны хүүхдэд гиперсекреци болох эрсдэлтэй.
Шаардлагатай бол шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.