Лизиноприлтэй холбоотой:
Бэлдмэлийн найрлагад орсон лизиноприл болон АХФ-ийн ингибиторт харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
Асуумжид АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг
Удамшлын болон идиопатик ангионевротик хавантай
Жирэмсний хоёр болон гурав дахь 3 долоо хоногтой эхэд хэрэглэхгүй (“Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглээ” хэсгээс үзнэ үү)
Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® чихрийн шижин/ эсвэл хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай СФК<60мл/мин/1,73м2-тай тохиолдолд алискирентэй хамт хэрэглэхгүйг анхаар (“Эмийн харилцан нөлөөлөл” болон “Фармакодинамик” хэсгээс үзнэ үү).
Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® бэлдмэлийг сакубитрил\валсартантай хамт хэрэглэхгүй. Сакубитрил эсвэл валсартанийг хэрэглэсэн сүүлийн шахмалаас хойш 36 цагийн дараа Экватор® бэлдмэлийг хэрэглэнэ (“Эмийн харилцан нөлөөлөл” болон “Фармакодинамик” хэсгээс үзнэ үү).
Амлодипинтэй холбоотой:
Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
Хүнд хэлбэрийн артерийн гипотензи
Кардиогенный шок
Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт)
Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
Экватор® нийлмэл шахмалтай холбоотой эсрэг заалт
Бэлдмэлийн найрлагад орсон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй (“Найрлага” хэсгээс харна уу).
Жирэмсэн болон хөхүүл эхийн зохистой хэрэглээ
Жирэмсэн эх
Экватор® бэлдмэлийг жирэмсний эхний 3 сард зөвлөхгүй бөгөөд жирэмсний хоёр дахь болон сүүлчийн 3 сард эсрэг заалттай
Жирэмсэн эхэд Экватор® бэлдмэлийн эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно. Иймээс эмчилгээний үйлдэлтэй энэ хоёр бодисыг жирэмсэн эхэд хэрэглэхийг цээрлэнэ.
Жирэмслэлтийг тогтоосон даруй Экватор® бэлдмэлийн хэрэглээг аль болох түргэн зогсоож даралт бууруулах альтернатив бусад бэлдмэлд шилжүүлнэ (“Хэрэглэх үеийн болгоомжлол болон түүнээс сэргийлэх” хэсгээс үзнэ үү).
Жирэмсэн эхэд Экватор® бэлдмэлийг зөвлөхгүй. Хэрэв жирэмсэн эх жирэмслэлтийг цаашид хадгалах сонирхолтой бол Экватор® бэлдмэлийн эмчилгээг зогсоож жирэмсэн үед эх урагт аюулгүй байдал нь тогтоогдсон альтернатив эмчилгээнд шилжинэ.