Гаж нөлөө:
Харшлын урвал илэрч болзошгүй. Ийм үед эмийн хэрэглээг зогсоож, эмчлэгч эмчтэй зөвлөнө.
Тунг хэтрэлт:
Зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэхгүй. Кальциноваг удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэхэд А ба Д амин дэмийн илүүдэл бблж цус болон шээсэнд кальцийн давсны хэмжээ ихэснэ.
Бусад эмийн бодистой харилцан нөлөөлөл:
Тетрациклины бүлгийн бэлдмэл, натрийн фторидтой Кальциноваг хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг бууруулдаг тул хэрэглэж болохгүй. Эдгээр бэлдмэлийг Кальциноватай зайлшгүй хамт хэрэглэх шаардлагатай үед хоорондын зайг 3 цагаас доошгүй хугацаанд хэрэглэнэ.
Онцгой анхааруулга:
Сахар агуулсан тул чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэж болохгүй.