Гаж нөлөө ба тусгай анхааруулга
Гаж нөлөө: хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөө (хэвлийн болон ходоодны өвдөлт, дотор муухайрах, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, цээж хорсох), төв мэдрэлийн системийн хордлогын шинж (толгой эргэх, толгой өвдөх, сэтгэл санаа хямрах, нойрмоглох, нойргүйдэх) хамгийн олонтаа тохиолддог.
Нийтлэг биш тохиолддог бусад гаж нөлөөнд төв мэдрэлийн идэвхжил (солиорол, сэтгэл гутрал, таталт, түгшүүрлэх, ухаан балартах, хий үзэгдэл, харааны өөрчлөлт, салганах), хэт мэдрэгшлийн урвал (арьсны тууралт, гэрэлд мэдрэгших, загатнах, улайх, Стивенс Джонсоны хам шинж, амьсгаадах, нүүр ба хүзүү хавагнах, судас үрэвсэх), бөөрний завсрын эдийн үрэвсэл (шээс цустай, булингартай гарах, халуурах, тууралт, ба хөл ба шилбээр хавагнах) орно.
Маш ховор тохиолдолд гэрэлд хэт мэдрэгшил илэрсэн талаар мэдээлэгдсэн. Хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл илэрсэн байна. Захын мэдрэлийн эмгэг тохиолдсон.