Хэрэглэх заалт
Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
· Тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчин (хэрэхийн гаралтай артрит, архаг явцтай хайрст үлдийн гаралтай болон өсвөр насныхны артрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилоартрит (Бехтеревын өвчин), тулайн гаралтай артрит, хэрэхийн гаралтай зөөлөн эдийн гэмтэл, нуруу ба зах хязгаарын үений остеоартроз (ялангуяа ёзоорын хамт шинж бүхий), тендовагинит, бурсит)
· Сул ба бага зэргийн илрэл бүхий өвдөлтийн хам шинж: мэдрүүл, яс, булчингийн өвдөлт, ууц ба суудлын мэдрэлийн өвдөлт, гэмтлийн дараах үрэвсэл дагалдсан өвдөлтийн хам шинж (сунах, няцрах), хагалгааны дараах өвдөлт (гэмтэл, согог засал, эмэгтэйчүүд, эрүү нүүрний мэс засал), толгойн өвдөлт, мигрень, өвдөлтийн шинж бүхий сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт, умайн дайврын үрэвсэл, шүдний өвдөлт.
· Илэрхий өвдөлтийн шинж бүхий чих хамар хоолойн үрэвсэлт халдварт өвчний (залгиур, гүйлсэн булчирхай, чихний үрэвсэл) хавсарсан эмчилгээнд
· Ханиад томуу ба халдварт өвчний үеийн халуурах шинж
Налгезин® бэлдмэлийг шинж тэмдгийн эмчилгээнд (өвдөлт ба үрэвсэл багасгах, халуун бууруулах) хэрэглэх ба тэрээр үндсэн өвчний даамжрах явцад нөлөөлдөггүй.
Хориглох заалт
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
· Напроксен ба напроксены натрид хэт мэдрэг хүмүүс;
· Ацетилсалицилын хүчил, стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл хэрэглэсний дараа чонон хөрвөс, хамар хамрын хөндийн ургацаг, гуурсан хоолойн бүрэн хамарсан илэрч байсан өвчтөн (ялангуяа асуумжаар)
· Гол судас ба титэм судас холбох мэс засал хийсний дараа
· Ходоод ба дээрх гэдэсний салст бүрхүүлийн улайлтат шархлаат өөрчлөлт, ходоод гэдэсний идэвхтэй цус алдалт
· Гэдэсний үрэвсэлт өвчний сэдрэл (бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, Кроны өвчин)
· Тархины судасны цус алдалт, бусад цус алдалт, цусны бүлэгнэлтийн өөрчлөлт
· Элэгний илэрхий дутагдал, эрчимтэй явагдаж буй элэгний өвчин
· Бөөрний илэрхий дутагдал (креатинины клиренс 20 мл/мин-с бага),
· даамжирч буй бөөрний өвчин, цусан дахь калийн хэмжээ их үе,
· Чөмөгний цус төлжилт дарангуйлагдсан үе
· Жирэмсэн ба хөхүүл үе
Налгезин®1 шахмалд 275 мг напроксен агуулагддаг учир 9-с доош насны 27 кг доош жинтэй хүүхдэд хэрэглэхгүй.