Хэрэглэх заалт:
Бүх төрлийн хорт хавдарын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутагдлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах үед;
Хоол тэжээлийн дуршил буурах үед, өвчинд амархан өртөмтгий болох, антибиотик эмийн эмчилгээ, архаг ужиг явцтай өвчнүүд, халдварт өвчин, мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт:
Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно.
Флавоноид, флавон агуулсан бүтээгдэхүүнд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй.