Адренорецепторыг сэргээдэг тул түүний нөлөөллөөр зах хязгаарын цусны судас нарийсах, артерийн даралт нэмэгдэх, нүдний хүүхэн хараа өргөсөх үйлдэл илэрнэ. Бусад адреномиметик эмнүүдээс ялгаатай нь түүний судас нарийсгах үйлдэл удаан хугацаагаар үргэлжилнэ. Нафазолин салст бүрхүүлийн цусны судсыг нарийсгаснаар үрэвслийг багасгах үр нөлөөтэй. Хамар, залгиур болон төвөнхийн үрэвслүүд. Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл. Нүдний эвэрлэгийн болон хажарст намарсын үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.