Хэрэглэх заалт:
Септолете тотал хүлхмэл бэлдмэлийг хоолой, амны хөндий, буйл цочрох, буйлны үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн түүнчлэн насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдийн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
Цээрлэлт:
Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь 6-аас доош насны хүүхдэд уг эмийн хэлбэрийг хэрэглэхэд тохиромжгүй.