Хэрэглэх заалт
амьсгалын доод замын эрхтэний халдвар (бронхит, уушигны хатгалгаа);
амьсгалын дээд замын халдвар (синусит, фарингит);
арьс, зөөлөн эдийн халдвар (фолликулит, целлюлит, рожа);
дунд чихний үрэвсэл
Mycobacterium avium, Mycobacterium intracellulare, Mycobacterium chelonae, Mycobacterium fortuitum, Mycobacterium kansasii үүсгэгдсэн тархмал болон голомтлог микобактерийн халдваруудад хэрэглэнэ.
Хориглох заалт
Макролидын бүлгийн антибиотикууд эсвэл бэлдмэлийн туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг
Дараах эмүүдтэй хамт хэрэглэх:
астемизол, цизаприд, пимозид, терфенадин
эргот алкалоидууд (эрготамин, дигидроэрготамин)
ууж хэрэглэх мидазолам
ГМГ-КоА-редуктаза (статинууд) хориглогчид, CYP3A4 нөлөөнд өргөн хувиралд ордог (ловастатин, симвастатин)
Колхицин
Тикагрелор, ранолазин.
QT интервал уртсах өгүүлэмжтэй, ховдолын хэм алдалт (хоёрчлогдсон тахикарди)
Гипокалиеми (QT интервал уртсах эрсдэлтэй)
Элэгний хүнд хэлбэрийн дутагдал, бөөрний дутагдал (креатинины клиренс 30 мл/мин-с бага).