Линексийг яаж хэрэглэх вэ?
Доор дурьдсан бэлдмэлийн тун болон хэрэглэх хугацаа, зөв хэрэглэх зөвлөмжийг нарийн баримтална.
Зөв хэрэглэх зөвлөмж
· Линекс нь хооллох үед ууж хэрэглэхээр зориулагдсан (сүүний хүчлийн бактерит үзүүлэх ходоодны хүчиллэг шүүсний сөрөг нөлөөнөөс зайлсхийж) бэлдмэл.
· Согтууруулах ундаа болон халуун ундаатай хамт хэрэглэж болохгүй.
· Хэрэв хүүхэд бүрээсийг залгиж чадахгүй эсвэл боломжгүй байвал түүнийг онгойлгож доторх агууламжийг (нунтаг) нь халбаганд хийж түүнийг хүүхэд залгиж чадахуйц хэмжээний шингэнтэй хольж уулгана.
Тугналт ба хэрэглэх хугацаа
Хөхүүл болон 2 хүртэл насны хүүхэд: 1 бүрээсээр хоногт 3 удаа.
2-12 насны хүүхэд: 1-2 бүрээсээр хоногт 3 удаа.
12-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд: 2 бүрээсээр хоногт 3 удаа.
Линексийг шинж тэмдэг хөнгөртөл хэрэглэж болно.
Хэрэв Линексийг 2 өдөр хэрэглэсний дараа суулгалт зогсохгүй байвал эмчид хандах хэрэгтэй.
Суугалтыг өөрөө эмчилж байгаа үеийн эхний бөгөөд хамгийн чухал арга хэмжээ нь алдсан шингэн болон электролитийг нөхөх юм.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Тун хэтэрсэн тохиолдолд гаж нөлөө илэрч болох бөгөөд эмч болон эм зүйчтэй зөвлөнө. Тун хэтэрсэн тохиолдлын талаарх мэдээлэл байдаггүй.
Бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөх
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг дараагийн эм хэрэглэх цагтаа хэрэглэх ба цаашдаа ердийн схемийн дагуу үргэлжлүүлнэ.