ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Тун
Суулгалт, гэдэс дүүрэх болон бусад ходоод гэдэсний замын хямралын үед урьдчилан сэргийлэх болон хэвийн бичил флорыг дэмжихэд хэрэглэнэ
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: 1 бүрээсийг хоногт 3 удаа хэрэглэнэ (шинж тэмдгийн хүнд хөнгөний зэргээс хамаарна).
2-12-оос доош насны хүүхэд: 1-2 бүрээсийг хоногт 1 удаа хэрэглэнэ (шинж тэмдгийн хүнд хөнгөний зэргээс хамаарна).
1 – 2 хүртэлх насны хүүхэд: 1 бүрээсийг хоногт 1 удаа хэрэглэнэ.
Линекс форте бүрээсийг шинж тэмдэг арилтал хэрэглэж болно.
Хэрэв суулгалт 2-оос дээш хоног үргэлжлэх эсхүл биеийн байдал сайжрахгүй бол эмчид хандах хэрэгтэй.
Суулгалт өөрөө зогссон үед электролит болон шингэн нөхөх нь маш чухал.
6 наснаас доош хүүхдийн суулгалтын эмчилгээг эмнэлгийн хяналтанд хийнэ.
1-ээс доош насны хүүхдэд Линекс форте бүрээс хэрэглэхийг зөвлөхгүй. Энэ насны бүлгийнхэнд бэлдмэлийн илүү зохимжтой хэлбэрийг хэрэглэхийг зөвлөнө.
Helicobacter pylori халдварын стандарт эмчилгээ болон өтгөн хаталтын үед хэвийн бичил флорыг дэмжих зорилгоор хэрэглэх
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: 1 бүрээсийг хоногт 3 удаа хэрэглэнэ.
Линекс форте бүрээсийг шинж тэмдэг арилтал хэрэглэж болно.
Өтгөн хаталт 7–с дээш хоног үргэлжилбэл эмчид хандана.
Өтгөн хаталтын үед ширхэглэгээр баялаг тэнцвэржүүлсэн эрүүл хүнс хангалттай хэмжээгээр хэрэглэх, шингэнийг хангалттай хэмжээгээр уух, биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх ба хоногт тогтсон цагт өтгөнөө гадагшлуулах зуршилтай болохыг зөвлөнө.
Хэрэглэх арга
Ууж хэрэглэхэд зориулагдсан.
Хооллох үед ууна. Энэ нь бэлдмэлийн хамгийн сайн нөлөөлөх нөхцөл болно.
Антибиотик хэрэглэснээс хойш 3 цагийн дараа Линекс форте-г уухыг зөвлөнө.
Согтууруулах ундаа болон халуун ундтай хамт хэрэглэхгүй.
Хэрэв бүрээсийг бүтнээр нь залгиж чадахгүй бол бүрээсийг задалж доторх бэлдмэлийг халбаганд хийн, бага хэмжээний шингэнд хутгаж ууна.
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөх зорилгоор давхардуулж хэрэглэхгүй.